Кофегоор үсээ угаавал гялалздаг
2015-11-25

Америкийн “www.wikihow.com” сайт кофены тусламжтай үсээ өнгө оруулж, гялалзуулах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1


 

Кофены тусламжтай үсээ гялалзуулж болно. Тиймээс та хоёр халбага кофег 200 грамм усанд хийж, 10-15 минут буцалга. 

Алхам №2


 

Кофегоор үсээ угаахаас өмнө үсээ шампуниар сайтар угаах хэрэгтэй.

 

Алхам №3


 

Үсээ угаасны дараа  хандалсан кофегоороо үсээ угаа.

 

Алхам №4


 

Үсээ цэвэр усаар зайлахгүйгээр боож, тусгай малгай өмсөх хэрэгтэй. Ойролцоогоор 7-10 минут байлга.

 

Алхам №5


 

Дараа нь үсээ цэвэр усаар зайлж, цэвэрлэх хэрэгтэй. Кофены үнэр гарах хүртэл угаагаарай.

 

Алхам №6


 

Үсээ хатаасныхаа дараа самнаж, хийсэн ажлаа дүгнээрэй.  Таны үс өмнөхөөсөө сайхан өнгөлөг харагдах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин