Турктэй тогтоосон харилцаагаа зогсооно
2015-11-25

Туркийн сөнөөгч “F-12” онгоц өчигдөр Оросын байлдааны “Су-24” онгоцыг сөнөөсөн билээ. Оросын байлдааны онгоц Туркийн хилийг зөвшөөрөлгүй давсан учир сөнөөсөн хэмээн тус улсын удирдлагууд мэдэгдээд байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, “Су-24” онгоц Туркийн хилийг зөвшөөрөлгүй даваагүй гэсэн байна.

 

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай албаны дарга, дэслэгч генерал Сергей Рудской “Турк улстай тогтоосон бүхий л цэргийн харилцаагаа зогсоох болно” мэдэгдлээ. Мөн Оросын сөнөөгчид хариу гал нээхээр төлөвлөж буйг давхар сануулсан байна.

 

Ерөнхийлөгч В.Путин “Туркууд бидний итгэлийг алдаж, ар нуруу руу минь хутгаллаа. Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж хэлжээ. “Су-24” онгоцны сүйрлийн дараа Турк улс “НАТО”-г шуурхай хуралдуулах хүсэлт гаргасан байна. Хурал өнөөдөр Белгийн нийслэл хотноо болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
baatar:
Улсын хил бол хил үүнээс болж харилцаагаа таслах юу ч биш амь нас ч чухал биш шүүдээ
2015-11-26
зочин:
энэ Туркууд найдваргүй улс юм бна,Орос ах бол за гэвэл ёогүй маш найдвартай даа Сирид ч энийгээ баталлаа,
2015-11-25
baatar:
Улсын хил бол хил үүнээс болж харилцаагаа таслах юу ч биш амь нас ч чухал биш шүүдээ