Нэг нисгэгчийг аварчээ
2015-11-25

Туркийн сөнөөгч “F-12” онгоц агаарын хилийг нь зөвшөөрөлгүй давсан хэмээн Оросын байлдааны “Су 24” онгоцыг пуужингаар харваж, устгасан билээ. Нисгэгчид дэлбэрэлт болохоос өмнө шүхрийн тусламжтай аврагдсан ч “Аравдугаар бригад” гэх зэвсэгт бүлэглэлийнхэн тэднийг буудан хороосон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Босогчид нисгэгчдийн цогцсоор солилцоо хийхийг хүсч байгаа аж. Тэд хоёр нисгэгчийн цогцсыг харуулсан билээ.

 

Ливан улсын төрийн мэдлийн “Аль Маяден” гэх телевиз өөрийн фэйсбүүк хуудастаа “Босогчдын гарт нэг нисгэгч амиа алдсан бол нөгөө нисгэгч нь аврагдсан” гэж бичжээ. Сирийн Латакиа хотноо байрлаж буй Оросын цэргийн тусгай хүчин хоёр дахь нисгэгчтэй холбоо тогтоож, аварсан гэсэн байна.

 

Энэхүү мэдээллийг Оросын Батлан хамгаалах яам батлаагүй байгааг “TASS” агентлаг уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Балт:
Битгий горьд
2015-11-25
өмхий:
Өмхий хужаа минь их баярлаж бнуу
2015-11-25
Зочин:
Дэлхийн 3 дугаар дайн болж байна. Энэ дайн АНУ-ийн газар нутаг дээр үргэлжилнэ
2015-11-25
Балт:
Битгий горьд
өмхий:
Өмхий хужаа минь их баярлаж бнуу