Чингис бондоос 5.4 сая доллар “алга болжээ”
2015-11-25

 

Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцсан  талаар ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар “Морин цаг”-аараа мэдээллээ. Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж,  Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Ажлын хэсгийнхний хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

 

Хөгжлийн банк тендэргүйгээр төсөл шалгаруулсан

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Өнөөдрийн байнгын хорооны хурал дээр ажлын хэсгийн бүх материалыг тараасан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ таван удаа хуралдсан. Энэ хурлын тэмдэглэлийг УИХ-ын гишүүдэд тараасан.  Эдийн засаг, төсвийн байнгын хорооны хурлаас Ардчилсан намынхан бүгд картаа сугалаад гараад явчихлаа. Яагаад Чингис, Самурай бондын зарцуулалт дээр ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт дээр дөрвөн гишүүн зурсан. Гишүүд өөрсдийн санал санаачлагаараа энэ дүгнэлтийг гаргаагүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад удирдамж батлагдсан. Үүнд орсон асуудлаар Ерөнхий аудитын газарт хандаж шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд хоёр удаагийн дүгнэлт гарсан. Нэг нь 2014 онд Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн гэсэн албан ёсны тайлан. 2015 онд Хөгжлийн банкны эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах талаар гэсэн хоёр дахь дүгнэлт гарсан. Гуравдугаарт Сангийн яамнаас ажлын хэсэг гарч Хөгжлийн банкийг шалгасан. Дөрөвт нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан.  Аудитын дүгнэлт дээр хэд, хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн.

 

Хөгжлийн банкны тухай хуулиар санхүүжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь УИХ-аар батлагдаагүй, Засгийн газрын тогтоол шийдвэрээр энэ санхүүжилтийг олгоод явчихсан. Зарим тохиолдолд тогтоол, шийдвэргүйгээр санхүүжигдсэн зөрчлүүд гарсан. Хоёрдугаарт нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт хангагдаагүй. Үндсэндээ тендер зарлагдаагүй, авто зам, дэд бүтцийн салбар, хөдөө аж ахуйн салбарт шууд гэрээ хийгээд олгогдсон төслүүд байсан. Гуравдугаарт нь Чингис бондын 1,5 тэрбум долларын санхүүжилтийг Монгол Улс босгож орж ирсэн. Төрийн сангийн дансанд 1,5 тэрбум доллар бүтнээрээ биш нэг тэрбум 494 сая доллар орж ирсэн. Энэ дээр 5,4 сая доллар хаашаа алга болсон, юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байгаа.

 

Чингис бонд болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Шинэ төмөр” замын төсөлд 200 сая долларын санхүүжилт олгосон. Энэ санхүүжилтийн зарцуулалт нь тодорхой бус байна. Мөн МИАТ компанид “БОИНГ 767” онгоцын санхүүжилт хийсэн байгаа. Аль ч улс оронд дөрвөн ширхэг БОИНГ онгоцыг шууд мөнгийг нь төлөөд авдаг ийм тохиолдол байдаггүй. Үүнийг тодорхой хэмжээнд хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа.

 

“Самурай”  бондны  19.2 хувь нь орж ирээгүй байна

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хөгжлийн банкны хуулиар “Хөгжлийн банк нь Монгол улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд”  байхаар заажээ.  Ингэхдээ  “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн хуулийн заалтыг Хөгжлийн банк, Засгийн газар ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк өнөөг хүртэл санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрөө УИХ-аар батлуулаагүй байна” гэж заасан. Гэтэл 2012-2015 онд санхүүжигдсэн төсөл хөтөлбөрүүд Хөгжлийн банкны энэ хуулийг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл  Хөгжлийн банк 2012-2015 онуудад УИХ-аар батлуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн санхүүжүүлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1. дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Түүгээр ч үл барам Хөгжлийн банкнаас олгосон зарим зээл тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүйгээр олгосон зөрчлийг гаргасан байна.  Мөн тендэр огтхон ч зарлаж байгаагүй.

 

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /ТБОНӨХБАҮХАТ/ хуульд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн заалт бий. Энэ нь Хөгжлийн банк өөрсдийн үйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, ширээ сандал, бичиг хэргийн зүйлийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан худалдан авахыг зөвшөөрсөн хуулийн заалт юм. Энэхүү заалтыг Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк мушгин гуйвуулан тус банкнаас санхүүжих төсөл, хөтөлбөрийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан санхүүжүүлж байсан нь бондын хөрөнгийг үр ашиггүй, үрэлгэн байдлаар зарцуулах нөхцлийг бий болгосон гэж үзэж байна.

 

Чингис  бондын 1.5 тэрбум ам.доллараас 5.4 сая ам.долларыг нь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний дараа Засгийн газар Хөгжлийн банкийг дахиад 5.4 тэрбум ам.долларыг зарцуулах шийдвэр гаргажээ. Үйл ажиллагааны зардалд хоёр удаа шийдвэр гаргасан байна. Үүнийг Аудитын байгууллага илрүүлж 2014 оны 5 дугаар сард Засгийн газар зөрчлийг арилгах тоот албан шаардлага хүргүүлсэн байна. Дээр нь Самурай бондын мөнгөний 19.2 хувь нь орж ирээгүй. Энэ нь 5.7 тэрбум иен буюу 55.7 сая ам.доллар Самурай бондноос дутаж байна.

 

Хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний дүн 1-3 удаа өөрчлөгдөж, мөнгөн дүн нь дандаа  нэмсээр ирсэн зөрчил илэрлээ. Зарим тохиолдолд анхны төслөөсөө өөрчлөгдөж, дүн нь 14 дахин нэмэгдэж байсан байна. Тендэр зарлаагүй, зураг төсөл нь гараагүй байхад эрхийг нь өгч байсан зөрчил илэрлээ. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр удаан хүлээлээ. Хөгжлийн банкны хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж иржээ. 

 

Чингис бондоос олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам барих, “Гудамж төсөл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан байна. Тодруулж хэлбэл, бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан байгаа нь ҮАБЗ-ийн 28/20 тоот зөвлөмжийн 2.4. заасан “... нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх” гэснийг ноцтой зөрчсөн байна.

 

Засгийн газар 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 293 тоот тогтоолоор Засгийн газрын үнэт цаас худалдан авахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, тус банк бондын хөрөнгөөс 250 орчим тэрбум төгрөгийг үнэт цаасанд байршуулсан нь ҮАБЗ-ийн  зөвлөмжийг дахин зөрчсөн үйлдэл болсон байна. Хөгжлийн банк арилжааны банкууд дээр байсан хүү багатай ЗГҮЦ-ыг хоёрдогч зах зээлээс худалдан авсан нь хардлага дагуулж байна. Учир нь 15 орчим хувийн хүүтэй Засгийн газрын богино болон дунд хугацаатай үнэт цаасыг худалдан авахын оронд нэг оронтой тоогоор хэмжигдэх хүүтэй үнэт цаасанд бондын эх үүсвэрийг байршуулсан нь Хөгжлийн банкны удирдлага банкны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр туйлын хариуцлагагүй ажиллаж байгаагын нэг илрэл юм гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үхэр АН-д доромжлуулчаад л АН-ыг магтаад айн, хоолгүй хонож байх даа, таарсан үхэр
2015-11-26
зочин:
Цуг мөнгө идсэн хулгайч нь уу, чи, та нарыг удахгүй баривчилна аа
2015-11-26
зочин:
Яахав ээ, 16 онд АН-ын луйварчин хулгайчуудыг бүгдийг шоронд нь хийх хэрэгтэй, наадах чинь юу ч биш, өшөө зөндөө но бий
2015-11-26
Зочин:
Арай ч дээ Ингэж хувааж идэж болохгүй лдээ Ядуу ард түмнээ иргэдээ доромжлох юм даа
2015-11-26
Unen uu:
Uunees jijeg yuman deer l eruu uusgeed l hun tamlaad bdag shuu dee
2015-11-26
zochin:
uy ve Miat-n B-767 ongotsni tolvoriig hiisen gej uy bicheed bnaa.Miat 110 saya dollarin zeel avch ongotsoo avaad,odoo zeelee toloh gej guriij bgaa shuu dee
2015-11-26
Jj:
Oorsdoo hogjliin banknaas zeeluud avchaad odoo ngeh hereg bnu MAH Yuu yariJj
2015-11-25
Зочин:
Атг шилжуулэ шалгах хэрэгтэй
2015-11-25
Зочиг:
Энэ их монго завшсан альч намын бай бугдийг баримчлах хэрэгтэй
2015-11-25
Иргэн:
МАН-н тавьсан балаг ийг дарах гэж гаднаас мөнгө босгосон нь буруу биш. Энэ мөнгөөр ихч юм хийж байна. Харин МАН хан бол байсан мөнгөөр юуч хийгээгүй зүгээр л өөрсдөө идцэн. энэ 2 -н дунд асар ихялгаа бий.
2015-11-25
зочин:
Цуг мөнгө идсэн хулгайч нь уу, чи, та нарыг удахгүй баривчилна аа
irgen:
4-n Boeingiin tolboriig yag hiisen baij haragdaach. Idsen uusan hulgaichuudiig zarlaad butsaaj toluuleechee hulgaichuudaa.
2015-11-25
Зочин:
сүртэй шдээ та гурвыг 2016 онд сонгохыг бодноо
2015-11-25
ах:
тэндэр зарлана зураг хийнэ гэсээр байгаад өвөлтэй золгоод хийсэн юмгүй мах намын та нар мөнгө дандаа хулгай ч нам биздээ
2015-11-25
124578996:
МАН-ыхан Худлаа л сүржигнээд байсан чин Өмнө нь Хөгжлийн банкнаас тайлбар хийж байсан л хэдэн тоо байна ш тээ. Энэ МАН-ыхан Өөрсдөө нэг шөнө л 14 тэрбумаар казинодчихоод Ард түмнээр Тэр мөнгөө төлүүлсэн биз дээ.
2015-11-25
зочин:
Үхэр АН-д доромжлуулчаад л АН-ыг магтаад айн, хоолгүй хонож байх даа, таарсан үхэр