Брэд хэт даврагчдыг буруутгажээ
2015-11-25

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт олон улсыг заналхийлж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг буруутгаж, өөрсдийн хүсэлтээр бууж өгөхийг хүссэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Ингээд зогс. Одоо хангалттай. Та бүхэн хүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Нэгнээ хайрлацгаая” гэж жиргэжээ. Мөн дээрх жиргээнийхээ дараа “Бид эв найрамдлынхаа хүчээр та бүхнийг ялах болно” хэмээн бичсэн байна.

 

Хэт даврагч бүлэглэл өнгөрсөн долоодугаар сард Брэдийн эхнэр Анжелина Жолиг заналхийлж, аминд нь хүрэхээ мэдэгдсэн билээ. НҮБ-ын элчийн хувиар Жоли Туркийн хил орчимд амьдарч буй Сирийг цагаач иргэдтэй уулзсны дараа хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр түүнийг дарамталсан юм. Заналхийллийн дараа Жоли Сири дэх айлчлалаа цуцалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Амeрикын брэд питт агуу сайхан жүжигчин энэ дэлхийн хамгийн сайхан залуучуудын нэг амьдралд нь сайн сайхныг хүсьe
2015-11-29