Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах япончууд иржээ
2015-11-25

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар хоёр улс “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгохоор Японы төлөөлөгчид манай улсад ирсэн байна. 

 

Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг энэ ондоо багтаан хийж, 2016 оны хавраас төмөр замын ажлыг эхлүүлэхээр Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид  энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

 

Төлөөлөгчид Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт орших Шивээ-Овоо, Цагаан суварга, Оюу Толгой, Тавантолгой, Мушгай худаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцах аж.

Shuud.mn
Сонин хачин