Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө
2015-11-26

09.00 цагт: "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем" олон улсын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэлнэ. Энэхүү чуулганд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон дэлхийн туршлагатай экспертүүд-зөвлөхүүд, эрдэмтэн-судлаачид, энтерпренёрүүд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцоно.


09.00 цагт: Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна.


09.00 цагт: Сангийн яам нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний семинарыг Туушин зочид буудлын IV давхарт "Сүлд" танхимд зохион байгуулна. 


09.00 цагт: Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаатай холбогдуулан дулаан хангамжийг айл өрхүүдэд ямар хэмжээнд өгч байгаа, доголдол гарч буй эсэх талаар "Улаанбаатар Дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд танилцуулах мэдээлэл өгнө. 


09.00 цагт: ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд болон Ёслолын албаны дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар БХБЯ-нд хүрэлцэн ирнэ. Энэ үеэр Монгол Улсын болон ОХУ-ын барилга, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавина. 


09.00 цагт: НИТХ ээлжит 31 дүгээр хуралдааны үргэлжлэл Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.


10.00 цагт: “Шинжлэх ухаан–инноваци-үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн галлерейд нээгдэнэ.


11.00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клуб, Англо-Американ компаниас зарласан Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны Шилдэг Бүтээлийн шагнал гардуулах ёслол ШангриЛа зочид буудалд болно.


11.00 цагт: Монголын Хүүхдийн спортын V их наадмын шагнал гардуулах ажиллагаа Спортын төв ордны хурлын танхимд болно.


11.00 цагт: Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.


11.30 цагт: Чингэлтэй дүүргийн III хороо, Улсын их дэлгүүрийн баруун хойд талд 3 дугаар хороо байрладаг байранд Хүүхдийн номын өргөөний нээлт болно. 


11.40 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болж өнгөрсөн 6 дугаар сард буулгасан ХУД-ын 27 цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж нээлтээ хийнэ.


14.00 цагт: Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Shuud.mn
Сонин хачин