Монгол Улс дампуурлаа, яах вэ
2015-11-26

Монгол Улсад болж бүтэж байгаа зүйл тун цөөн байна.  Ирэх он жилүүдэд  хэрхэн яаж аж төрцгөөх юм, бүү мэд. Төр, засгийнх нь байж байгааг хар.  Ядах нь ээ, УИХ-ын 76 гишүүн нь хурал хуйдаа сууж байгаа ч юм алга. Зав зайгаараа Төрийн ордноор хальт дайраад өнгөрдөг тэднийг хэдийд залрах бол гэж хүлээсээр Байнгын хороод нь ч хуралдахаа больж. Мягмар гарагт  гэхэд УИХ-ын Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Өргөдлийн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн гэсэн дөрвөн байнгын хорооны хуралдаан болох байсан ч гурав нь ирц хүрээгүй шалтгаанаар хуралдсангүй. Ганц хуралдсан нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан. Тов нь 14.00 цагт эхлэх ёстой байсан ч 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр арай гэж эхэлсэн байх жишээтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд 19 гишүүний  10  нь л ирсэн гэсэн үг.  

 

 

Тэгтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж нар гараад явчихаж байгаа юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Б.Гарамгайбаатараас “Танай намынхан чинь ажил хаялт зарлачихсан юм уу. Бүхэл бүтэн байнгын хорооны хуралдаанд нэг ч хүн ирсэнгүй” хэмээн  зарчмын шинжтэй зүйл ярьж байснаа  тун удалгүй  өөрөө хуралдаанаа хаяж одох нь тэр. Иймэрхүү байдалтай л улс орны тулгамдсан, чухал асуудлыг байнгын хороодын нийт гишүүдийн тал хүрэхтэй, үгүйтэй хурлаар хэлэлцэж байгааг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ. Уг нь он дамжуулж, цаг алдалгүй хэлэлцвэл зохих  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр  ард нийтийн санал асуулга явуулах  асуудал анхны даваагаа даваад л  өнхрөөд ойчсон.  Одоо энэ асуудал ч лөөлөө болж байх шиг байна. Мөн Сонгуулийн багц хуулиудыг нэрлэх ёстой.
 

Уг хуулийн төслийг хэлэлцэх гэхээр улс төрийн намуудын эрх ашигт ямар нэг байдлаар нөлөөлөх гээд байгаа учраас тэдэнд хэлэлцэх сонирхол байхгүй нь. Үүнийг нөгөө өнцгөөс харж дүгнэх аваас  Монголын ардчилал жинхэнэ анархизм болжээ гэдэг л энэ байх гэмээр.  



Энэ мэтээс болоод  төрийн гурван өндөрлөгийн нэр хүнд навс унаж гүйцэв.  Эрхэм гурван нөхрөөс  арай дээр нь энэ гээд сугалаад авъя гэх нь ээ хүн алга. Нөгөөтэйгүүр, муухай дээр улцан гэгчээр төр, засгийн тогтворгүй, хэлсэндээ эзэн болдоггүйн балгаар  гадаадын хөрөнгө оруулагчид дараагийн УИХ, Засгийн газрын байр байдлыг харахаар хүлээлтийн байдалд шилжин шилээ харуулцгаасанСэрүүн зүүдэлж, мөнгөнд хөлбөрч байсан үеийг эргэн сануулахад,  2012 онд  гадаад хөрөнгө оруулалт ойролцоогоор 2-3 тэрбум ам.доллар байсан бол 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 800 сая ам.доллар,  2015 оны эхний хагас жилийн дүнгээр 75 сая ам. доллар болж буурсан байх юм Далд уурхай л ашиглалтад орчихвол  эдийн засаг, хөрөнгө оруулалтын галт тэргийг хөдөлсөнд тооцож болно хэмээн хөөрцгөөгөөд байсан Оюутолгойн санхүүжилт бүтэхгүй тийшээгээ хазайсан сураг дуулдах боллоо.  Оюутолгойн араас царцаад  захаасаа мөстөж эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруу­лалт шийдэгдэхгүй таг суучихлаа.   Уг нь ирэх сарын 12-нд Зүүн цанх дээр гэрээ  хэлцэл хийгдэж мэдэхээр байсан юмсан Монголчуудын амьдралд багагүй хувь нэмэр оруулж мэдэх Гацууртын ордын асуудал шийдэгдэхгүй байсаар жилийн нүүр хариугүй үзэх нь. 



Сонгууль ойртож буйн чимээнээр ард түмний итгэлийг олох гэсэн зарим улстөрч  асуудлыг хэт улстөржүүлснээс Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэзээ хэлэлцэх нь өнөө хэр тодорхойгүй байгаа.  Бодлогогүй улстөрчийн гайгаар нинжа нар стратегийн орд газар руу халдаад зогсохгүй нэгнийхээ аминд хүрсэн. Хэрэвзээ орд ашиглалтад орсонсон бол эдүгээ Монгол Улсын сан хөмрөг арвижаад зогсохгүй, Мандалын  ажилгүй залуучууд ажилтай болж тэр хэрээр  сумын  нийгмийн асуудал шийдэгдэх байсан юм. Дээр дурьдсан тоон үзүүлэлт чухамдаа  хөрөнгө оруулагчид биднээс нүүр бууруулсны  баримт нотолгоо төдийгүй  Монголын төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг  хөөгөөд гаргачихсан гэсэн үг. Харин үүнийхээ  хор хохирлыг бид бүгдээрээ л үүрч таарна. 



Улс орны байдал иймэрхүү явц муутай байгаа нь ард түмнийг бухимдуулж, орох байх газраа олж ядсан нь арьсандаа багтахгүй болтлоо хилэгнэн эхнээсээ өөрийгөө шатааж сүйд болохыг шахсан бол нөгөө нь дэлэн хөхөө огтолж хаяна гэдгээ мэдэгдээд байгаа. Монгол Улсын хүн цөөн, улс төрөөсөө дэндүү хараат явж ирсний гор гэхээс  өөрөөр  хэлэх үг олдохгүй нь. Уг нь бид чинь Энэтхэг, Хятад шиг шороон түм биш шүү дээ.  
 

Нэг хүнд  ноогдох газар нутаг, байгалийнхаа баялгаар, малынхаа тоогоор Монгол Улс  дэлхийд тэргүүлдэг. Гэтэл өнөөдөр хямралд өвдөг сөгдөн дэлхий дахинаа дампуурлаа зарлах дээрээ тулж байгаа нь үнэхээр харамсалтай зүйл билээ. Он гараад өнөө айхтар өрөө төлөөд эхэлнэ.  Монгол Улсын эдийн засаг одоо сэргэнэ гэсэн зүйл байхгүй боллоо.  Угаасаа Монгол Улс “defolt” буюу дампуурлаа зарлахад бэлэн байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын индэр дээрээс зарлачихсан. Түүний хэлсэн үгэн дээр үндэслээд Хятадын Синьхуа агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” гэсэн мэдээллийг цацсан. Бусад орнууд ч ийм таамаглалтай байгаа. Ямартай ч тэрбээр бодит нөхцөл байдлыг хэлээд даруйхан “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна гээд Олон улсын валютын сан руу хүртэл захидал явуулчихсан гэнэ билээ. Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас хүсээд байсан зээлээ авлаа гэхэд дээр өгүүлсэнчлэн цаашид өөрийн эдийн засгаа хүссэнээрээ удирдан залж чадахгүй, зөвхөн өгөгдсөн зааврын дагуу олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх гарцаагүй тулган шаардалттай учирч болзошгүй. Улмаар энэ мэт байдал нь даамжирсаар улс орны эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулах аюулд хүргэх тухай судлаачид сануулж буй. 



Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр мэдэгдэл хийх  сурагтай. Тэрбээр залуу хүний хувьд эр зориг гарган Монголын улс төрд байгаагүй хурц шийдвэр гаргаж магадгүй гэсэн яриа байна. Эсвэл нам доторхи булай бүхнийг дэлгэе гэж бодсон байж ч мэднэ. Уг нь өнөөдөр Улс тунхагласны ойн өдөр юмсан. Хуучин амарч, тусгаар улс болсноороо бахархаж, бяцхан тэмдэглэдэг байж билээ. Харин өнөөдөр бид баярлахгүй, гэхдээ улс орныхоо хувь заяаны төлөө сэтгэлээ чилээж байна даа. Монгол Улс дампуурах болоод байна, яах вэ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Чулуунцэцэг
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Khvnii niigmiin byi bolgoson khamgiin muukhai. Yum. Bol. Nam. Mongol. Uld namgvi lamgvi. Baikhdaa khvchirkheg baisan. Yum. Biler
2015-11-27
хотын залуу:
Битгий тэнэгт. Монгол хүн амны билгээр гэдэг юм. Монголчууд зовлон тохиолдоход ЗА ЯАХАВ ЭЭ. БОЛИО ДОО. АМЬД ХҮН АРГАТАЙ. гэж ирээдүйгээ гэрэл гэгээтэй өнгөөр хардаг ард түмэн. Монгол дампуурна гэж байхгүй. Тэгээд ч улс тунхагласны баярын өдрөөр битгий ийм балай галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм сараачаад бай эргүү авгай минь. Битгий горьд за.
2015-11-26
ZOCNIN:
ULS ORNIIG BOON OROND ORUULCNIHAAD OORSDOOSOO ZAILUULAHIIN TULD HURALD IREHGYI BGAA NOHDIIG TYMNII NYDEN DEER SHIITGE . ULS ORNII TULGAMDSAN ASUUDLIIG SHIIDEJ CNADAHGYI YUM BOL YUND IH HURALD SUUSAN YUM BE.
2015-11-26
ХҮН:
УЛС ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ НҮҮРЭЭ БУУРУУЛЖ ХУВИА БОДСОН НӨХДИЙГ ШҮҮХЭД ӨГЧ ТААРНА.БИДНИЙ ТӨЛӨӨ БИШ ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ГАДААДЫН ДЭЭРЭМЧИНТЭЙ НИЙЛСЭН ЗАСАГ ШҮҮ ДЭЭ.БИД ЦАЛИН БАГАТАЙ ХҮЙТЭН БАЙШИНД БӨӨН ЗЭЭЛТЭЙ ЭД НАРЫН ХИЙСЭН ДАМПУУ АЖЛЫН ХАРГАЙГААР ИРГЭД ХОХИРСОН ТӨРӨӨС НЭХЭХ ЭРХТЭЙ
2015-11-26
зочин:
яах юу байх вэ ажилдаа ирж чадахгүй байгаа 76 - г тарааж сонгууль болтол түр засгийн газар байгуулъя, энэ нөхдүүд одоо юу ч хийхгүй яаж дахин сонгогдох арга замаа хайна.
2015-11-26
Мэргэн Ард:
Дэмжиж байна.
2015-11-26
Зочин:
З. Энхболд дарга дараагийн ерөнхийлөгч. Дэмжиж байна.
2015-11-26
Зочин:
монголыг дампууруулсан хариуцлагыг төр барьсан, барьж байгаа бүх намууд хүлээх ёстой Монголчуудын дээр төр, Төрийн дээр нам гарснаас дампуурч байна. Намуудыг татан буулгаад Чингис хааныхаа 10-ын системээр төр улсаа удирдах хүнээ сонгоё. Энд жинхэнэ ардчилал нь хэрэгжиж Монголоо худалдах, дампууруулах хүний орон зай байхгүй болно Монгол түмэн саналаа хэлээрэй
2015-11-26
Мэргэн Ард:
Дэмжиж байна.
Зочин:
Ediin zasgiin butestee uurchluhguigeer dan gants tuuhii ed niiluuldeg ediin zasgaar yavbal iim baidald hureh ni todorhoi shu de. AN baina uu MAN baina uu, yalgaa baihgui luivarchidiin bulegleluud bolhoos bish jinhene uls turiin namuud bish bolson shu de! Er ni erunhiilugchiin zasaglal ni ene ulsad tohiromjtoi yum, gehdee Oros-Hyatad gesen 2 mangasiin dund hashigdsan baigaa ued yalt ch baihgui pralamentiin zasaglal ni ene ulsiin tsaashid orshin togtnoh darhlaa ni yum da. Yaltai ch bil ee de Mongoliin mini huvi zaya....
2015-11-26
yamar ard tumen bna tiim tur bna:
aav ni gertee aav shig bai avdaraa uudal uvug deedes yos zanshilaa uudalj uz uuruu mongol hun shig bai huugee mongoloor usgu er hun shig bai tenger burhanaa deedelj hiimoritoihon bai teguul ene davarsan hulgaich nar dald oroh bhoo uur yund naidah veedee
2015-11-26
bat:
tumur zam ugui bol hugjil ugui erdenechimeg jenko z.enhbold naraas bolj nuurs uns bolloo hend hadgalaad bga yum bol ireedui hoich ue iim baidlaar bol yduu heveer baih yum bn jenko z. enhboldiig dahij bitgii songo tegeed boloo
2015-11-26
зочин:
Монгол түмэн минь хувьгүй юм аа, овоо сайхан улс орон сэргэж байсан үед нь АН гэдэг луйварчдыг сонгоод улс орон, эдийн засгаа сүйрүүлчихлээ ш дээ,
2015-11-26
zochin:
dahij jenkog turd bitgi oirtuul
2015-11-26
zochin:
genkogoos bolj dampuurah ni
2015-11-26
zochin:
odoo danpuurlaa geed yadag ym yah gej ardchilsan namiihniig gargasan ym mongoliin turiig barij chadaj ybsan tvvh baihgvi
2015-11-26
irgen:
showni magsuudig songhoor iim yum boldog. AN gesen hort havdar ireh songuliar zailasai
2015-11-26
Зочин:
Dampuurah ny ch dampuursan.Tegeed yagaad ene humuusiig songood baidag ym be
2015-11-26
Зочин:
Энэ их хурал эрх зүйн чадамж бүх зүйлээ алдсан байна. Зүгээр л тарчихаач дээ. энх болд удахгүй ганцаараа суугаад ганцаараа яариад дэмийрч эхлэх байх даа.
2015-11-26
Зочин:
БАЙНГЫН ХОРООНЫ 12 ГИШҮҮНЭЭ ХУРАЛД СУУЛГАЖ ЧАДАХГҮЙ ХЭВТЭЖ 99 ИЙГ СУУЛГАЛАА ЮУ
2015-11-26
ZOCNIN:
ULS ORNIIG BOON OROND ORUULCNIHAAD OORSDOOSOO ZAILUULAHIIN TULD HURALD IREHGYI BGAA NOHDIIG TYMNII NYDEN DEER SHIITGE . ULS ORNII TULGAMDSAN ASUUDLIIG SHIIDEJ CNADAHGYI YUM BOL YUND IH HURALD SUUSAN YUM BE.