Нисгэгчийг амжилттай аварчээ
2015-11-26

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр Батлан хамгаалах хорооны уулзалтад оролцохдоо “Су 24” байлдааны онгоцны нэг нисгэгчийг амжилттай аварч, Сирийн Латикиа хотноо байрлах Оросын цэргийн баазад авчирсан гэж мэдэгджээ. Сири болон Оросын тусгай хүчин нисгэгчийг аврах ажиллагаанд хамтран оролцсон хэмээн сайд онцолсон байна.

 

Франц улсад суугаа Оросын элчин сайд Александр Орлов “Евро 1” радиод “Аврах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн. Онгоц осолдох үед нэг нисгэгч хүндээр гэмтсэн бөгөөд тэрээр газардах үедээ “Аравдугаар бригад” гэх зэвсэгт бүлэглэлийн дайчдын гарт амиа алдсан. Харин нэг нисгэгч зугтааж, Сирийн армийн баазад очиж, Латикиа хотоо байрлаж буй Оросын цэргийн баазад хүргэгдсэн” хэмээн ярьжээ.

 

Амьд үлдсэн нисгэгчийг Мурактин гэдэг байна. Бельги улсад болсон “НАТО”-ийн шуурхай хуралдааны үеэр Оросын тал Туркийг санаатай аллага үйлдсэн хэмээн буруутгаж, хариуцлага хүлээхийг шаардсан бол Туркийн тал “Оросын “Су 24” онгоц улсын хилийг зөвшөөрөлгүй давсан. Бид таван минутад 10 удаа сануулга өгсөн. Дараа нь гал нээсэн” хэмээн хариу мэдэгджээ. “Су 24” онгоц Туркийн хилийг зөрчөөд 17 секунд болсон хэмээн тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

 

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийг хэт даврагчдыг хамгаалж, Оросуудад цохилт өгсөн хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hogiin turk:
novshnuud
2015-11-26
Зочин:
Umhii turkuud
2015-11-26