400 ширхэг сум биедээ авч явжээ
2015-11-26

Биедээ их хэмжээний сум авч явсан этгээдийг илрүүлэн, шалгаж байна.  "Нарантуул" олон улсын худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр эргүүлийн чиглэлд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч сэжиг бүхий этгээдийг саатуулан шалгахад 400 ширхэг сум биедээ авч явсныг илрүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай А гэгч биедээ АКМ” бууны 300 ширхэг сум, ”Дробинка” бууны 100 ширхэг сум авч явсан аж. Түүний уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
zorig:
ILERUULSEN NTR GEJ SHAADIIN. ZUGEER ZARAAD ZOGSOJ BGAA HUNIIG. BI TSAGDAA BAISAN BOL BUR AIMR YUN ILERUULEH BAISIIN
2015-11-26