Брюссель хот хэвийн байдалдаа орлоо
2015-11-26

 

Францын нийслэл Парис хотноо цуврал халдлага үйлдсэн террористууд Белги улс руу зугтсан гэх мэдээллийн дараа тус улсын удирдлагууд Брюссель хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн билээ.

 

Долоо хоногийн хугацаанд Брюссель хотноо онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байсан юм.

 

21.00 цагаас хойш үйлчилгээний байгууллагуудын хаалгыг барьж, сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Мөн өнгөрөгч амралтын өдрөөс галт тэрэг, метрог зогсоосон билээ.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Брюссель хот хэвийн байдалдаа шилжиж, үйлчилгээний байгууллагууд үүдээ нээж, сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээн авч эхэлсэн талаар тус улсын Ерөнхий сайд Чарльз Мишель мэдэгдэв.

 

Тэрбээр үндэсний телевизээр дамжуулан ард түмнээ хэвийн амьдралдаа орохыг уриалжээ.  Брюссель хотыг ойролцоогоор 15 мянган хуягт цэргүүд хамгаалж эхэлсэн байна.

 

Тус улсын цэргүүд энэ долоо хоногийн эхээр Парисын халдлагатай холбоотой 16 этгээдийг баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин