Уилл Смит: Эр хүн үнэнч байх ёстой
2015-11-26

 

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Concussion” буюу “Тархи хөдлөх” киноны гол дүрийг бүтээсэн юм.

 

-Та яагаад кинонд тоглодог вэ?

 

-Таалагддаг учраас. Би мэргэжилдээ хайртай бас дуртай. Хэрвээ хамгийн чухал гурван зүйлээ хэл гэвэл гэр бүл, мэргэжил, уран бүтээл хэмээн хариулах болно. Би жүжиглэх дуртай.

 

-Тоглосон ихэнх уран бүтээл тань бодит амьдралаас сэдэвлэсэн байдаг. Энэ удаагийн уран бүтээл хүртэл. “Concussion” кино энэ долоо хоногийн эхээр Лос Анжелес хотноо нээлтээ хийсэн. Ноён Смит энэ удаад тархины эмчийн дүрийг бүтээсэн?

 

-Үнэхээр сонирхолтой кино. Спорт бидний бие махбодийг хэрхэн өөрчилж, өвчлүүлж буйг энэ киноноос үзэх боломжтой. Бидний шимтэн үздэг америк хөлбөмбөгөөр хичээллэж буй ихэнх хүний тархи асуудалтай болсон гэдгийг мэдсэн. Хэдий хамгаалалтын малгай өмссөн ч тархи хүчтэй доргилтоос болж гэмтэж, үхэлд хүргэх аюулд хүргэдэг гэдгийг дасгалжуулагч, тамирчдад ойлгуулахаар хичээж буй эмчийн дүрийг бүтээхийг зорьсон.

 

-Эмчийн дүрийг бүтээх амаргүй байв уу?

 

-Амаргүй байлаа. Эмнэлгийн нэр томъёо гээд л кино зохиолоос гадна энэ зүйлсийн нэрийг цээжилж, мэргэжлийн эмчээс ялгагдахгүй байхын тулд их хөдөлмөрлөсөн. Энэ кино намайг өөр талаас нь харуулна гэдэгт итгэлтэй байна. Би америкчуудын хувьд баатар гэгдэх эмч Беннет Омалугийн дүрийг бүтээсэн. Алдаа гаргахаасаа их айсан.

 

-Тархины мэс засалчийн дүрийг бүтээсэн. Дүрийн судалгаагаа хаана хийв?

 

-Нью Йоркийн нэг эмнэлэгт хийсэн. Мөн америк хөлбөмбөгөөр хичээллээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүстэй уулзсан. Тэдний ярьсан зүйлс үнэхээр сэтгэгдэл үлдээсэн. Дүрээ бүтээж байхдаа тэдний тухай бодож байлаа.

 

-Энэ залууг дүрээ хэрхэн амилуулсныг харахыг хүсч байгаа бол “Concussion” киног үзэхийг зөвлөж байна. Та нээлтэд оролцохдоо эхнэрээ дагуулан ирсэн. Энэ өдөр та хоёрын танилцсаны 20 жилийн ой тохиож байна. 1995 онд холливуудын чадварлаг уран бүтээлчид болзож, удалгүй хуримаа хийсэн. Та хоёр холливуудын хамгийн бат бөх гэр бүл. Таны ачаар энэ гэр бүл бат бөх байгаа гэж сонссон?

 

-Би гэр бүлээ хамгаалахын тулд хэзээ ч хүч хэрэглэж байгаагүй. Учир нь би дарангуйлагч биш. Би эхнэрээ хайрладаг. Хүүхдүүдээ дэмжих дуртай. Би гэртээ жүжиглэхийг хүсдэггүй. Зүгээр л Уилл Смит ямар хүн гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Сайн нөхөр, сайн аав байхын тулд би үргэлж буулт хийдэг. Миний буруу байсан ч буулт хийдэг. Буулт хийхгүй удахаар гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж эхэлдэг.

 

-Нэг бүсгүйн дэргэд 20 жил байх?

-Эр хүн үнэнч байх ёстой. Би алдаа гаргаж байсан. Алдаагаа засахын тулд их хичээсэн. Уран бүтээлээс болж гэр бүлдээ анхаарал тавьдаггүй үе бий. Гэхдээ аль ч цаг үед би тэднийг хайрласаар байдаг.

 

 

-Таны хүү 17 настай харин охин тань 13 настай. Тэд үнэхээр өвөрмөц сэтгэлгээтэй хүүхдүүд?

 

-Би хүүхдүүдээс нэг зүйлийг гуйдаг. Тэр бол өөрөөрөө байх.

 

-Хүүхдүүдээ урлагийн замд оруулахгүй хэмээн ярьж байсныг санаж байна. Өдөр ирэх тусам тэд таны амжилтыг эвдэхээр дээшилж явна?

 

-Зүгээр л бахархаж байна. Тэдний мөрөөдлийг өөрчлөхгүйгээр зүгээр л эрх чөлөөтэй чигээр нь үлдээхээр шийдсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин