Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавилаа
2015-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг тогтоолд хориг тавьсан талаар УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.  

 

Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна.

 

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэжээ.

 

Улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа өнөө үед анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, дүүрэг тус бүрт байгуулах нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт, эрсдлийг бий болгохоор байна.

 

Аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүхийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор байгуулах нь дээр дурьдсан санхүүжилт байхгүйн улмаас эдийн засгийн хувьд боломжгүй бөгөөд энэ өдрөөс өмнө төсвийн тодотголоор нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын хувьд богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж хомс байгаа нь шүүхийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг явуулахад бодит эрсдэл учруулахаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene tsahiagiin elbegdorj eronhiilogch mongol ulsiin toroos hurdan zailaasai ih muu hvn chanargvi hvn dee
2015-11-28
Зочин:
hutsdag garuu gui yu ter zochin gichii enhbayar sain hu baij gej shaajiina tegj yarij arai ch bolohguiee elbegee hedii huzuugui ch er hun shig enhbayariig darsand bid bayarlah heregtei elbege hedii dalan hudalch gesen avilgarai hatuu temtssen unen bizdee enhbayar avilgaliig hugjuulsen baagii gedgig bugd l medjiigaa elbegee hudlaa baagii gedgiig hun bur l medjiigaa gehdee enhbayraas deer hudlaa baagii gedgiiig huleen zuvshuuuruh heregtei
2015-11-27
Saraa:
Dalan hudalch
2015-11-27
Зочин:
Elbegee tord garsnaar ene eh oron urund orj utund barigdaj ur shiree darj chadahguidee hureed hujaad 5 tolgoigoo orond ni uguh bolohiin gsn. Elbegee gevel hiisen buteesnees ni iluu os honzon helmegduulelt shoron gj sanagdaad zaluu humuus bid aigaad hiij hudulmurluhuus aij bn. Heze bas helmegdej yah ch yum bile gj bodogdood. Enhbayar mundag yurunhiilugch bjee
2015-11-27
zochin:
erh zuin shinechlelee uls turjilgui buren tugs shiideh bolomj alga uu bainga uls turjih ymaa
2015-11-26