Үндэсний тагнуулын академи тэргүүн байр эзлэв
2015-11-26

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагааг явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дунд спортын гурван төрөлт тэмцээн зохион байгуулжээ.

 

Тус тэмцээнд 11 хүрээлэнгийн 200 гаруй тамирчин оролцож, гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрөлд авьяас чадвар, оюун ухаан, хурд хүчээ дайчлан өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Үндэсний тагнуулын академийн баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт, Гамшиг судлалын хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид тус тус шалгарсан байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин