Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн 60 улсад халдлага үйлдэнэ гэж мэдэгдсэн тухай “www.greekreporter.com” мэдээллээ. Хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг нэгдэж, цохилт өгч буй дээрх улсуудыг “Аллахын өшөөтөн. Чөтгөрийн эвсэл” хэмээн нэрлэж “Биднийг доромжилсны хариуд та бүхнийг устгах болно. Тун удахгүй цусан далай урсах болно” гэж мэдэгджээ. Хэт даврагчид 4.13 минут үргэлжлэх видео бичлэгээ твиттертээ байршуулж, халдлага үйлдэхээр төлөвлөж буй улсуудынхаа төрийн далбааг харуулсан байна.
Бичлэгийн эхэнд “Урвагчид. Биднийг багаар үнэлэх хэрэггүй. Дөнгөж эхэлж байна. Хөөрхийлөлтэйгээр ард түмнээ үрэгдэхийг харцгаа” гэжээ. Мөн хэт даврагчид Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд халдлага үйлдэхээ сануулсан байна.
Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт Москва, Вашингтон, Нью Йорк, Парис хотноо халдлага үйлдэж, Эйфелийн цамхаг болон Цагаан ордонг устгахаа мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |