Гишүүдийн асуулгын хариуг сонсоно
2015-11-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцэх юм байна. Харин үдээс хойш 14.00 цагаас УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна. 

 

1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

 

2.“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

 

14.00 цагаас:

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

 

Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Shuud.mn
Сонин хачин