“Буянт-Ухаа-1”-т vvссэн асуудлын бvх хариуцлагыг гvйцэтгэгч компани хvлээнэ
2015-11-27

Бид өмнөх дугаартаа “Буянт-Ухаа-1” -т амьдрах нөхцөлгvй болжээ” гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хvргэсэн. Тэгвэл энэ удаад тус хорооллыг захиалан бариулсан ТОСК-ийн Тэргvvн дэд захирал Д.Алтанхуягаас дараах зvйлийг тодрууллаа.


-Бид төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллын зарим иргэнтэй уулзсан. Тэд тус хорооллын байруудын цонх болон агааржуулалт маш муу гэдгийг хэлж байсан. Ингэхэд Буянт-Ухаа-1” хорооллын том бvтээн байгуулалт явагдаж байх хугацаанд төрийн зvгээс гvйцэтгэгч компаниудад яг ямар хяналт тавьж ажилласан юм бэ. Өнөөдөр яагаад тус хорооллын зарим оршин суугч худалдаж аваад жил ч болоогvй байгаа шинэхэн орон сууцандаа амьдрах аргагvй нөхцөлд хvрчихэв ээ?


-Ямарваа нэг барилга, орон сууцыг барихад хяналт, шалгалтыг ном журмынх нь дагуу хийдэг. “Буянт-Ухаа-1” хороололд ч мөн адил хяналт, шалгалтыг зохих журмынх нь дагуу явуулсан. Өөрөөр хэлбэл, ТОСК буюу захиалагчийн зvгээс vе шаттайгаар хяналт тавьж байсан. Энэ ч утгаараа тус хорооллыг ямар нэгэн хяналтгvй барьсан зvйл байхгvй.



-Иргэд та бvхэнд гомдол хэчнээн гаргасан ч хvлээж авахгvй, авч хэлэлцэхгvй байна гэх зvйлийг ярьж байсан. Vvнд ямар хариулт өгөх вэ?



-Бид зарим өрхийн цонх цантаж, мөстөж байгаа асуудлыг мэдээллийн дагуу хvлээж авсан. Холбогдох инженер зэргийг явуулж, шаардлагатай бvх арга хэмжээг цаг алдалгvй гvйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаас сvvлийн хэд хоног огцом хvйтэрлээ.



Vvнээс болж ганц манай “Буянт-Ухаа-1” хороолол гэлтгvй орон сууцны байрууд дулаан алдсан асуудал vvссэн. Гэхдээ бид шууд утгаараа өөрсдийгөө зөвтгөх гээгvй шvv. Vнэхээр зарим айлын цонх цантаж, мөстсөн асуудлыг vзэж, засч байна. Хорооллын бvх айл ийм нөхцөл байдалтай биш шvv дээ.



-Уучлаарай, гэхдээ 10 айлын тав, зургаа нь дээрх бэрхшээлтэй тулгарч, улмаар яахаа мэдэхгvй байна шvv дээ?

-Дээр нь агааржуулалтын асуудлыг ярьж байна. Агааржуулалт бол тухайн барилгынхаа зураг төслийн дагуу л хийгддэг зvйл. Агааржуулалтыг угаалгын болон гал тогооны өрөөнд л тавьдаг.
Тиймээс нэг талаараа оршин суугчид маань өрөөндөө тодорхой хэмжээний агаарын сэлгэлтийг хийж байх хэрэгтэй. Нөгөө талаараа цонхныхоо дулаалгыг хийх шаардлагатай. Vнэндээ ямар ч айл цонхоо дулаалдаг биз дээ. Гэхдээ тэр гомдол гаргаад байгаа айлуудын цонхыг хийхдээ стандартын журмыг нь тодорхой хэмжээнд зөрчсөн учраас л цонхны завсраар салхи орж байгаа байх. Vvнийг бол vгvйсгэхгvй.


-Цонх болон агаар­жуулалт нь муу болохоор халуун, хvйтэн харшиж улмаар хана нь мөөгөнцөртөх, гал тогооных нь пилта унах зэрэг асуудал vvсчээ. Vvнийг хэн хариуцах вэ, хариуцлагыг хэн хvлээх ёстой юм бэ?

-Нэг зvйлийг зориуд онцолж хэлэхийг хvсч байна. Юу гэхээр аливаа барилгын чанарыг тухайн гvйцэтгэсэн компани хариуцдаг.


-Гvйцэтгэсэн компани гэхээр Vндэсний бvтээн байгуулалтын корпароци бvрэн хариуцна гэсэн vг vv?

-Тийм ээ, гурван жилийн хугацаанд vvссэн асуудал, нөхцөл байдлыг хариуцаж хохирлыг барагдуулна. Энэ ч утгаараа бид гvйцэтгэгч компанид хандсан гомдлыг тухай бvрт нь мэдээлж, асуудлыг шийдvvлэх арга хэмжээ авахуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцлага хvлээх эзэн нь маш тодорхой. Манай гvйцэтгэгч компани бол Vндэсний бvтээн байгуулалтын корпароци. Монголын барилгын салбарт олон жил ажилласан, томоохон бvтээн байгуулалтыг хийж байсан таван том компаниас бvрдсэн корпароци шvv дээ. Тэд vvнийхээ хариуцлагыг 100 хувь хvлээнэ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-1” хороололд vvсээд байгаа асуудлын бvх хариуцлагыг тэд хvлээнэ. Vнэхээр ч хариуцлагаа хvлээж байгаа.


-ТОСК буюу захиалагчийн зvгээс иргэдээс ирсэн тухайн гомдлыг барагдуулж байгаа эсэх дээр нь гvйцэтгэгч компанид хяналт тавьж байна уу. Хэрэв тийм бол яг ямар хяналт тавьж байна вэ?

-Тухайн гvйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд гарсан гэмтлийг засахад зориулж vндсэн төсөвт өртгийнхөө таван хувийг барьцаа болгож суутгуулан, хадгалуулсан байдаг. Бид иргэдээс ирсэн гомдлын дагуу тухайн асуудлыг яаралтай шийдэж, засахыг сануулдаг. Хэрэв засвар хийгээгvй тохиолдолд тэрхvv хадгалуулсан мөнгөнөөс нь авч засах албан тоотыг явуулдаг. Саяхан бид гvйцэтгэгч компанидаа албан тоот явуулсан. Vvний дагуу манай гvйцэтгэгч компани засвар, vйлчилгээг тухай бvрт нь хийгээд л явж байгаа.
 


-Нэг vгээр хэлбэл, захиалагчийн зvгээс хийх ёстой зvйлээ ном, журмынх нь дагуу хийгээд л явж байгаа гэж vv?

-Тийм.


-Иргэд vvсээд байгаа асуудал, бэрхшээлээ гvйцэтгэгч компанидаа хэлж, хохирлоо барагдуулах ёстой гэж ойлголоо, зөв vv?

-Тэгж ойлгож болно. Гvйцэтгэгч компаниуд маань иргэдээс ирсэн гомдлыг тухай бvрт нь засч, арилгаж байгаа гэдгийг дахин хэлэх байна.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Korparoci gene uu
2015-11-27
zochin:
Mash muu bair shdee.yag ter kompani tsabcha hiisen nuhduud buyant uhaa 2 ig barisan shuu
2015-11-27
Зочин:
naaduul chin hudalaa shvv vneheer muu barisan mongo ugaansan horoolol shvv tockiin gantulga bolon tvvnii hamsaatanuud
2015-11-27
Зочин:
shaadag pizda be
2015-11-27
Зочин:
TOSK-iin Gantulga gedeg nuhur bainga l TV-eer garaad baidag.Shal hudlaa shouchin gar bainaa
2015-11-27