Путинтэй уулзах хүсэлт хүргүүлжээ
2015-11-27

Парис хотноо болох Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын чуулга уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахыг хүссэн талаар “France 24” телевиз мэдээллээ. Эрдоган “Би Оросын төрийн тэргүүнтэй уулзах саналаа тус улсын албаны хүмүүст мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар хариу аваагүй байна” гэж хэлжээ.

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Уулзалт болох эсэх нь тодорхойгүй байна” хэмээн мэдэгджээ.

 

Туркийн сөнөөгч онгоц Оросын байлдааны онгоцыг сүйрүүлснээс болж хоёр улсын харилцаа муудаад байгаа юм. Оросын онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөн учир гал нээсэн хэмээн Туркийн тал мэдээлсэн бол ослоор амьд үлдсэн Оросын нисгэгч туркууд анхааруулга өгөөгүй шууд гал нээсэн гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Том удирдагч улсынхаа төлөө нилээд хянуур байгаа шүү дээ. Жүжигчин хүний хүссэнээр л гүйх гэнэ. Зеленский таны хийсвэр гэмээр бодлого ихээхэн буруу байх шиг. Орос бол их гүрэн шүү дээ.
2022-08-05
zochin:
Russia very strong.Putin great president
2015-11-29
dfgdg:
Turkuud gulug bolj ehleh bailgui dee,
2015-11-27
putin:
huuli bus nefti awch ger bvliinhee biznesiig hiij baigaa ene muu hogtoi yu gej uulzdiin bi.ingej uilaad irhee medsen bol yugaa hiij tom yum yarij baisiin
2015-11-27