Ричард Гир хуримаа хийнэ
2015-11-27

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир ирэх оны дундуур хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өөрөөсөө 34 насаар дүү Алехандра Сильва гэх бүсгүйтэй болзох болсон юм.

 

Тэд Лос Анжелес хотноо хамт амьдардаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө жүжигчин эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Мөн талархалын баяраар жүжигчин эр найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй танилцжээ.

Ричард Гир инстаграмдаа “Би Эйфелийн цамхагийн өмнө гэрлэх болно” гэж бичсэн байна.

 

Өнгөрсөн 2013 онд Гир эхнэр Кэри Лоуэллээс тусдаа амьдрах болсон юм. Кэри сэтгэл санааны хохирол хэмээн нөхрөөсөө 100 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандсан билээ. Өнөөдрийг хүртэл шүүх хурал эцэслээгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ричард гирийн амьдралд нь сайн сайхныг хүсьe.бөх бат сайхан гэр бүл болоосой.Ричард гир авьяаслаг сайхан хүн дээ
2015-12-03
Зочин:
ее евее минь дээ
2015-11-30