Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүд тодорлоо
2015-11-27

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит салбарын хэмжээнд судалгаа, практик, онолын хувьд ач холбогдол өндөртэй бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. Бүтээлийг “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн зэвсэглэл, техник технологи" гэсэн чиглэлээр шалгаруулдаг бөгөөд 2015 онд дараах ном туурвил шилдгээр шалгарчээ. 

 

 

  •  “Батлан хамгаалах судлал” чиглэлээр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нарын хамтран туурвисан “Цэргийн нэр томьёоны тайлбар толь” ном

 

  •  “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, дэслэгч М.Түмэнбаяр нарын зохион бүтээсэн “Авто, хуягт танкийн техникийн цахилгаан шалгах багаж” бүтээл шалгарчээ.

 

  •  “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамцын “Цэргийн буудлагын зэвсэглэлийн түргэн хараалагч”, Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн багш Э.Төгөлдөрийн “Тэнгэрийн элч-агаарын тандан судалгааны төхөөрөмж” бүтээлүүд тусгай байранд шалгарсан байна.

 

Шилдэг бүтээлийн эзэд, ном зохиогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын албаны хүмүүс гардуулж өгөв. 

Shuud.mn
Сонин хачин