Шалтгаан биш ээ, шалтаг
2015-11-27

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхэд  улстөрчид төдийгүй иргэд  байр сууриа илэрхийлж байна.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан хэлсэн үгэндээ энэ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Энэ өөрчлөлт манай Засгийн газар үйлчлэх хамааралгүй ээ. Манай, танайдаа биш. Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжуудыг нээх, нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө би ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин тав, арван жилээр бүү гацаасай гэж, сүүлийн 23 жил ийм бэрхшээлтэй тулсан, туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгнийх нь хувьд өөрийн байр сууриа илэрхийлж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг нам, хэсэг бүлэг улстөрчид, сонгууль угтсан суртал ухуулгаар шийдэх ёсгүй.

 

Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт, олонхиороо зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босго давсан санал хураалтаар Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх боломж та бидэнд байсаар байна. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш ээ, шалтаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой аливаа процедурын болон санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно хэмээлээ.  

 

Ард нийтийн санал асуулгын хуулийн төслийг гишүүд хэлэлцэхийг өнгөрсөн долоо хоногт дэмжсэн. Харин энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй юм. Хэрвээ Ард нийтийн санал асуулгийн тухай хууль батлагдаж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл  хэлэлцэгдэн батлагдвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард нийтээр шийдэх юм.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ynen ug:
Undsen huuliin darhlaag ni ustgah gej bna
2015-11-28
irgen:
MONGOLIIN BAYLAG DEER EZEN SUUHAD SAAD BOLOOD BAIGAA ZUILUUDIIG USTGAH GEJ BAIGAA SHUU, ELBEGDORJ,SAIHANBILEG,BAYRTSOGT ED NAR AMERIKT OLON JIL SURTSGAASAN ULSUUD. TED GADNIIHNII ATGAND OROJ TEDNII GAR HUL BOLCHIHSON ULSUUD SHUU
2015-11-27