Авто худалдаа эрхлэгчид жагсав
2015-11-27

Гэрэл зургийг MPA.MN

 

Авто худалдааны захуудыг нүүлгэх, газар чөлөөлөх тухай НИТХ-ын тэргүүлэгчдийн 29 дугаар тогтоол, хотын дарга Э.Бат-Үүлийн A/980 тоот захирамж гарсныг авто худалдааны бизнес эрхлэгчид эсэргүүцэж байгаа. Иргэдийн зүгээс хотын захирагчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал болов. Энэ үеэр автохудалдааны захуудад бизнес эрхэлдэг иргэд шүүхийн гадна талбайд тайван жагсаал хийхээр цугларчээ. Жагсаалд оролцож буй иргэдээс дараах тодруулгыг авлаа.

 

Ж. Баярмаа: Тэмцлийн ямар л хэлбэр байна. Тэр бүгдэд шилжинэ

 

/“Да хүрээ” захын автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч/ 

Бид ажлын байраа авч үлдэхийн төлөө л энд зогсож байна. Ажлын байргүй болвол үр хүүхэд минь өлсөнө, амьдрал зогсоно. Баянзүрх дүүргийн техникийн хоёр захад худалдаа эрхэлдэг хүмүүсийн 80 хувь нь Баянзүрх дүүрэгтээ амьдардаг. Энэ хүмүүс тэр хол шинэ цогцолбор руу очиход гэр орон, үр хүүхдээ яах юм бэ. Ямар ч гаргалгаа байхгүй байна шүү дээ. Тэр бүхэндээ санаа зовоод, энэ шийдвэр нь нааштай гараасай билээ гээд л бодоод зогсож байна. Тэрнээс, бид өнөөдөр энд уриа лоозон барьж, төрийн эсрэг турхирах гэж ирсэнгүй. Харин шүүхийн шийдвэр бидний эсрэг гарвал бид тэмцлийн ямар л хэлбэр байна тэр бүгдэд шилжинэ. Алслагдсан, өмхий, хүйтэн тэр газар руу бид яагаад ч нүүхгүй гэдгээ хэлмээр байна.

 

Н.Энхтуяа: Бид талхныхаа төлөө л тэмцэж байна

 

/“Өгөөмөр” захын худалдаа эрхлэгч/

Бид нарыг нүүлгэхгүй л бол үнэхээр болохгүй байгаа бол нүүе гээд 9 сард авто цогцолбор руу очиж үзсэн. Үзэх гээд явж байхад “Гурвалжин”-ын гүүр даваад, машины цонх хаалттай байхад л хүн тэсвэрлэхийн аргагүй өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Тийм газар бид нар очиж эрүүл мэндээрээ яагаад хохирох ёстой юм бэ. Нөгөөтэйгүүр бид нарт яах гэж чирэгдэл учруулах гээд байгааг ойлгохгүй байна. Замын түгжрэл арилгана гэх юм. Нийслэлд түгжрэлгүй газар хаана байгаа юм бэ. Зах дээр зогсож байгаа наймаа эрхлэгч цөөхөн ч цаана нь өч төчнөөн хүний амьдрал, айл гэр явж байгаа гэдгийг улс эх орон ойлгох хэрэгтэй. Хэн ч л гэсэн талхныхаа төлөө л явдаг. Тийм болохоор шүүхийн шийдвэр бидний эсрэг гарвал бид тэмцэнэ. Нүүхгүй.

 

 

Н.Жаргалсайхан: Төр засаг бидний хавчиж шахаж байна

 

/“Да хүрээ” захын автомашины худалдаа эрхлэгч/

Зах дээр өдөржин зогсож, арай гэж хоолныхоо мөнгийг залгуулж байгаа улс шүү дээ бид чинь. Гэтэл төр засаг байнга бид нарыг дарамталж, хавчих юм. Уг нь бид чинь төр засгаас юу ч гуйлгүй өөрсдийн бор зүрхээр амьдарч яваа хүмүүс. Тэр газарт нь бид очно гэж  байхгүй ээ. Үнэндээ бид нар эсэргүүцэж байна. Автомашины худалдаа эрхэлдэг хүмүүст банкны зээлгүй хүн гэж нэг ч байхгүй. Би л гэхэд 4-5 сая төгрөгийн зээлтэй. Ар гэр нь энд байхад, хүмүүс тэнд очоод юу хийх юм. Шүүхийн хариу бидний эсрэг л гараад байвал бид нар тэмцээд л байна. Юу болж, юунд хүрч дуусдаг юм бүү мэд.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
shine zahiin ajiltan:
bid nariig ingej setgegdel bich geed darga nar zagnaad bn tsalin mongo ogohgui geed bn bi say ajilaasaa halagdlaa unheer hetsuu gazar bn lee araggui erhend iim setgegdel bichsen shuu chenjuudee
2015-11-28
zochin:
nuuhgui shuu hoshoguudaa ta nariin hool bid bish shuu
2015-11-28
zochin:
nuuhgui shuu hoshoguudaa ta nariin hool bid bish shuu
2015-11-28
Зочин:
Энэ захуудыг нүүлгэх нь зөв шүү
2015-11-28
huuchin mashin:
baruun uragshaa hurdan nuu .. nuutsgee huuchin mashin damlagch naraa.. nuu. uur garts bhku.
2015-11-27
ss:
Nuusen deeree temtseed yahiin yum olj doloohgui hotoos zaiduu garagsan deer
2015-11-27
Шагдар:
Нийслэлчүүдээс ченжүүдийг нүүлгэх эсэх талаар гар утсаар санал ав, бүх нийслэлчүүд 100 хувь ЧЕНЖҮҮД ЗАЙЛ гэж хэлнэ
2015-11-27
Зочин:
hutsalgui huuchin tumriin segee avaad hotoos zailtsgaa
2015-11-27
Шагдар:
Хотыхоон энэ муусайн машины ченжүүдийг ор мөргүй болтол хөөж явуул, даварсан хогнуудад газар зааж өгөхөөс өөр яалгах гээд байнаа, аягүй бол Чингэсийн талбайг өг гэж хуцна шүү, энэ муусайн чинжнуудад бүү бууж өг
2015-11-27
БОЛД:
НЭГ МАШИН ДЭЭР 1 САЯААС ДЭЭШ ТӨГРӨГ НЭМДЭГ, ЗАРЖ БАЙГАА МАШИНЫХАА ГАЙГҮЙ ЭД АНГИЙГ СОЛЬЖ ТАВЬДАГ ЛУЙВАРЧИНГУУД ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ ТА НАРЫН НҮҮХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНААААААААА
2015-11-27
зочин:
Хувиа бодсон наймаачид олонхийн эрх ашгийг дагаа. Зөвхөн цөөхөн хүний эрх ашгаас лонхийн эрх ашиг чухал .нүүгээрэй.Цэвэрлэх байгууламж хавар гэхэд засагдана.
2015-11-27
Зочин:
Юу хүчтэй мөнгө хүчтэй гэж бодож байна уу үгүй л байхгүй юу. Чимээгүйхэн соёлтойхон шиг нүүгээч. Төр төмөр нүүрээ харуулахгүй бол наадуул чинь одоо хаашаа юм ШҮҮХИЙН ЭРХ ЗҮЙН байдалд занал хийлээд байгаа юм биш үү.
2015-11-27