Р.Жигжид сайд асуулгад хариулж байна
2015-11-27

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргалан явуулж байна.  Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар,  гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

 

Гишүүдийн асуулгын хариултыг салбарын сайд нар хариулах юм. УИХ-ын дэгээр салбар  хариуцсан сайд хариулж болох заалттай аж.

 

Чуулган хуралдаанаар Х.Болорчулуун гишүүний асуулгад Уул уурхайн сайд Р.Жигжид хариулж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин