Алтай хотод ”Тэмээний баяр” болж байна
2015-11-28

"Их говийн тэмээний баяр-2015"  Говь-Алтай аймгийн төв Алтай хотод өчигдөр эхэллээ. 

 

 

Их говийн тэмээний баяр хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж байна. Мөн хурдан ат болон торомны уралдаанууд үргэлжилж байна. Баярын үеэр тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Их говийн тэмээний баярыг энэ жил баруун бүсийн  тэмээчдийн зөвлөгөөнтэй хамтатган хийж буй юм. "Их говийн тэмээний баяр-2015" маргааш өндөрлөнө. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Zuv shuu dee mongol akhuigaa demjsen ajil baina
2015-11-29
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-11-28