Энн Хэтэуэй жирэмсэн болжээ
2015-11-29

Холливуудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй жирэмсэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр нөхөр Адам Шульманы хамтаар Нью Йорк хотын их дэлгүүрээр үйлчлүүлж явахдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Жүжигчин бүсгүйн гэдэс нэлээдгүй томорсон байсан бөгөөд түүнийг жирэмсэн гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч мэдээгүй байсан юм.

 

Энэ оны дөрөвдүгээр сард жүжигчин бүсгүй нэгэн хэвлэлд “Хүүхэд төрүүлэх боломжгүй учир хүүхэд үрчилж авахаар болсон” хэмээн ярьж байжээ. Жүжигчний менежерийн хэлснээр “Энн удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсэн” гэсэн байна.

 

2012 оны тавдугаар сард хос хуримаа хийж, жилийн дараа хүүтэй болжээ. Энн хүүгийнхээ нэр болон гадаад төрхийг ихэд нууцалдаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин