Онц хүнд хэргийн сэжигтнийг өнөөдөр баривчиллаа.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30 дугаар байрны 212 тоотод оршин суух иргэн С, Ц нарыг 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хутгалан амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг үйлдэгдсэн.
Уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчид түүнийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Б.Хүлэг
Уншиж байна |