120 хүнийг оршуулсан булш олжээ
2015-11-30

Олон улсын хүний эрхийн байгууллагын ажилчид Иракийн хойд нутгаас гурван том булш олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ булшуудад ойролцоогоор 120 хүнийг зэрэг оршуулсан байжээ.

 

 

Амиа алдагсад бүгдээрээ Иракийн цөөнх гэгддэг Язидис үндэсний иргэд байсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд уламжлав. Шарилуудын ихэнх нь шинэ, энэ онд амиа алдсан хүмүүсийнх аж.

 

Язидисчуудыг хороосон хүмүүсийг хэт даврагч “Халифын вант” улс бүлэглэл хэмээн Иракийн Батлан хамгаалах яам мэдээлэв. Учир нь булшнуудын дэргэдээс тус бүлэглэлийн далбаа болон тэдний хэрэглэдэг бууны сум зэргийг олжээ.

 

Мөн судалгаагаар амиа алдагсдын ихэнхийнх нь эд эрхтэнг авсан байна.

 

Тус бүлэглэл хүчирхэгжиж эхэлсний дараа язидисчууд хүнд байдалд орж, устахад хүрчээ. Хэт даврагчид язидис эмэгтэйчүүдийг хүчирхийлэх эсвэл хил давуулан зардаг бол эрчүүдийг нь ямар ч өршөөлгүй хороодог юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкийн хядсан хэдэн зуун мянган хүний дэргэд бага тоо байна
2015-11-30