Цэрэг эрс тангараг өргөлөө
2015-11-30

Цэргүүдийн тангараг өргөх ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Нийслэлийн найман дүүрэг, 11 аймгаас татагдан ирсэн шинэ дайчид “Монгол Улсын Үндсэн хууль”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн дагуу эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болгон, цэргийн тангаргаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөлөө.

 

 

Цэргийн тангараг өргөх арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хугацаат цэргийн алба хаагчдын арг гэрийн төлөөлөл оролцсон байна. 

 

Энэ жилийн II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн залуусын дотор их, дээд сургууль төгссөн 56, тусгай болон бүрэн дунд боловсролтой 316 буюу нийт цэргийн алба хаагчдын 80 гаруй хувийг дээд, тусгай, бүрэн дунд боловсролтой залуучууд бүрдүүлжээ. Энэнь Зэвсэгт хүчинд алба хаах залуучуудын боловсролын түвшин дээшилж, алба хаах сонирхол нэмэгдсээр байгааг илтгэж байгаа юм. 
 

Shuud.mn
Сонин хачин