”Сутайн буянт”-ын автобус осолдож 14 хүн гэмтжээ
2015-11-30

"Сутайн буянт" ХХК-ийн нийтийн тээврийн автобусны жолооч осол гаргаж, зорчигчид болон автобусны буудал дээр байсан хүмүүсийг гэмтээжээ. Уг хэрэг өнгөрөгч бямба гаригт гарсан байна.

 

Автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал болон Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөжээ.

Ослын улмаас автобусны буудал дээр байсан есөн иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн байна. Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нартай хамтран анхны тусламж үзүүлээд гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэжээ.

 

Ослын улмаас гэмтсэн нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй хүн нас барсан гэж эх сурвалж мэдээллээ. Осол гарах үед“Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусыг тус компанийн жолооч Б жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байжээ. Уг хэргийг Замын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм.

 

Энэ тухай "Сутайн буянт" ХХК-ийн менежертэй холбогдоход "Ийм хэрэг болсон. Цагдаагийн байгууллагад шалгаж байна. Манай тээврийн хэрэгслийн хувьд техникийн бүрэн байдлыг хангасан байсан. Осол гарсан тойрогт халтиргаа, гулгаа ихтэй. Өвөл болж цас орсноос хойш Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотод оршин суух айлын хашааг мөргөсөн 11 удаагийн тохиолдол гарсан юм билээ. Уг айл хороо, дүүрэгтээ хандаж хүсэлт өгсөн гэж бидэнд хэлсэн. Нарийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргах байх" гэлээ. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Asuudal avtobusandaa bish joloochdoo l baigaa doo malnuud galzuu sogtii uym shig l davhidag shd
2015-12-01
Б.ХҮЛЭГ:
БОЛЬЁ ОО
2015-11-30
100% УГСАРСАН ХЯТАД ТӨМӨР:
НОМИНГЫН УГСАРСАН ТЕХНИКЫН ЯМАРЧ ШАЛГАЛТ ТЕСТЭНД ОРООГҮЙ АВТОБУСЫГ ХЭЛЖ БАЙГАА ЮМАА ДАА.
2015-11-30
Монголын төлөө:
Солонгосын хуучин автобуснуудыг хилээр оруулахыг хориглох хэрэгтэй. Эдэлгээний хугацаа дууссан, баахан Солонгос үсэг наачихсан, биччихсэн автобуснуудыг хараад Монголд байгаа Солонгосууд бахархаж, омогшиж, бусад гадаадын иргэд Монголчуудыг шоолдог. Энэ хуучин автобуснууд маш их муудсан донсолгоо ихтэй, агааржуулалт нь ажилгүй болсон, цонх нь битүү цантдаг, ер нь тун найдваргүй болсон автобуснууд байдаг. Монголдоо үйлдвэрлэсэн шинэ автобуснуудаа үйлчилгээнд өргөн ашигламаар байна. Хуучин машинуудын ченжүүдийн эрх ашгаас ард иргэдийнхээ эрх ашгийг дээгүүр тавих цаг болжээ
2015-11-30
100% УГСАРСАН ХЯТАД ТӨМӨР:
НОМИНГЫН УГСАРСАН ТЕХНИКЫН ЯМАРЧ ШАЛГАЛТ ТЕСТЭНД ОРООГҮЙ АВТОБУСЫГ ХЭЛЖ БАЙГАА ЮМАА ДАА.