Коби Брайант: Миний явах цаг болсон
2015-11-30

Сагсан бөмбөгийн супер од Коби Брайант өчигдөр энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн билээ. Түүний “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны мэдэгдэл гэнэтийн бас цочирдмоор байлаа.

 

-Миний явах цаг болсон. Миний зүрх сэтгэл өмнөх шигээ тоглож чадна хэмээн надад хэлж буй ч үнэн хэрэгтэй бие махбодь минь хэдэн жилийн өмнөх шиг эрч хүчтэй байхаа больжээ. Зүрх сэтгэл, махбодь минь хоорондоо зөрчилдөж эхэлсэн учир би энэ шийдвэрийг гаргасан. Мөн залуу үедээ боломж олгохыг хүсч байна.

 

-Зөрчилдөөн таныг хямруулж байна уу?

 

-Үгүй дээ. Би эртнээс сэтгэл зүйгээ бэлдсэн. Надад хорогдож, гуниглах зүйл үгүй. Биеэ амраах цаг болжээ. Бэлтгэл бус гэр бүлдээ анхаарал хандуулах цаг болсон.

 

-Сагсан бөмбөг миний бүх зүйл хэмээн хэлж байсан. Та бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Таны карьер үргэлж хамгийн өндөрлөгт байсан?

 

-Зодог тайлах мөчид би хэрхэхээ мэдэхгүй байна. Лав уйлах байх. Спорт надад бүх зүйлийг өгсөн. Би харамсахгүй бас шунахгүй байна. Зодог тайлахаа зарлахаас өмнө зүрх минь түг түг хэмээн цохилсон. Зөв, буруу хэмээн өөртэйгээ зөрчилдсөн ч эцсийн эцэст би явах цаг нь болсноо ойлгосон.

 

-Иргэд таныг бэртэлээс болж зодгоо тайлж буй хэмээж байгаа?

 

-Эргэн тойрноо хар даа. АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоонд 200 гаруй тамирчин байна. Тэд бүгдээрээ хүчтэй ур чадвартай.

 

-“Лейкерс” таныг явуулж буйдаа харамсах байх даа. Таны мэдэгдлийн дараа баг тань өөрийн твиттертээ “Гунигтай. Коби эргэн ирэхгүй гэсэн” гэж жиргэсэн?

 

-Тиймээ, би энэ асуудлаар багийн удирдлагуудтайгаа ярилцсан. Миний шийдвэрийг хүндэтгэж байгаа.

 

 

-Зодог тайлаад юу хийх вэ?

 

-Нэг хэсэгтээ л спорт зааланд очихгүй. Ихэнх цагаа далайн эрэг дээр өнгөрүүлэх болно. Би тасралтгүй 20 жил спорт заалаар үйлчлүүлж, шилдэг болохын тулд их хөдөлмөрлөсөн. Ганцаараа, олууллаа бэлтгэл хийсэн. Тиймээ, уйгагүй хөдөлмөр надад шагнал өгсөн.


Кобигийн амжилтаас дурьдвал олимпийн хоёр алтан медаль, таван удаагийн “NBA”-ийн аварга, хоёр удаа “Үнэ цэнэтэй тоглогч”, нэг тоглолтод 81 оноо авсан, нийтдээ 32670 оноо авч хамгийн их оноо авсан тамирчны жагсаалтад гуравдугаар байрт бичигдэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
БАЙЯ:
ЭНХ АМГАЛАНГИЙН ОРОНЛОО ТАЙВАН НОЙРСДОО КОБИ БРАЙНТ
2015-12-03
davaa:
yg unen...
2015-12-01
Зочин:
Kobi hediigeer MJg guitsehgui ch Lebronoos bol iluu
2015-12-01
davaa:
yg unen...
munhkuu:
11 sarin 24nd Oaklandin Oracle Arena stadiond Golden State Warriors-toi toglohig ni uzsen, haramsaltai ni Lakers olon onoogoor hojigdson. Mundag tamirchin, haramsaltai bna
2015-12-01
Зочин:
domog bolson hun shuu dee
2015-11-30
Зочин:
Hungun gunig turluu
2015-11-30
Зочин:
Zugeer l aguu
2015-11-30