“МАН-ын гишүүд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй”
2015-11-30

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо,  чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулж, УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн саналд нэгдсэн байна.

 

Энэ баасан гаригийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийгмийн даатгалын асуудлаар мэдээлэл хийх аж.  УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Улсын төсвөөс НДС –д нэг их наяд төгрөг төсөвлөдөг. Энэ нь улсын төсвийн 20 орчим хувьтай тэнцдэг. Гэтэл нийгмийн даатгалынхан хууль зөрчсөн ноцтой асуудал гарч байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж байгаа” гэсэн юм.

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банк тойрсон асуудлыг хэлэлцэн, хууль хяналтын байгууллагад хандахаар шийджээ. УИХ-аас өнгөрсөн хавар Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягтлах ажлын хэсгийг байгуулж ажилласан. Ажлын хэсгийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонсох байсан ч хойшилсон. Харин энэ долоо хоногт хамтарсан байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Эл мэдээллийг хийсний дараа Чингис, Самурай бондоос МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэх мэдээлэл цацагдсаныг үгүйсгэв. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК компани нь 600 орчим тэрбум төгрөгийг өөрсдөөс хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж цементийн үйлдвэр байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкнаас 600 тэрбум төгрөгийг авсан мэтээр буруу ойлгуулж байна.  ТЭЗҮ нэртэй цаасан дээр бичсэн зүйл биш.Ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байгаа.  Хуулийн дагуу хийгдсэн ажил. Гэтэл зарим хүмүүс өөрдсийнхөө хулгайн хэрэгтэй хутган тайлбарлаж байна. Хэн нь хуулийн дагуу, хэн нь хулгай хийж мөнгө завшсаныг тогтоолгоно гэсэн юм. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Бондын зарцуулалттайгаа холбоотойгоор буруу ташаа мэдээлэл цацагдах болсон тул МАН-ын гишүүдийн хувь эзэмшдэг компани бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, Ардчилсан намын гишүүд мөн бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, төсөл нь хэр үр дүнтэй явж байгаа вэ гэдгээ бүгдийг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хатуу зогсож, хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэлээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын гишүүд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй.  Хууль дүрмийн дагуу  төсөл хэрэгжүүлж байгаа компанийн үйл ажиллагаатай нь холбож болохгүй гэдгийг онцолсон юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Намын жагсаалт гэж нэг гоё юм байдгийг мэдэх үү
2015-12-01
Зочин:
Byambatsogt hiisen nugel an Mongoldoo terguulegch
2015-11-30
Zochin:
Eersdee avvaa biz dee, adilkhan baij hen heniigee heleh gesen yum, tiim teneg yum yarij daraa ny barigdaj amtnii shivshig bolj baikh yum, tusgaar togtnoliin ordong shatahad hurtel echnee hohirloo tesviin mungenees teluulee biz dee
2015-11-30
Анхмаа:
Энэ Номгvйбаяр гэж тэнэг залуу байх юм аа. Ийм боловсролгvй ,соелгvй баян айлын тэнэг хvvхдvvдыг л дахин сонгохгvй юм шvv залуусаа. Энэ тэнэгээс болж залуучууд бидний нэр хvнд vнэхээр их унах юм аа.
2015-11-30
Иргэн:
Намын жагсаалт гэж нэг гоё юм байдгийг мэдэх үү
БАЯР:
ИНГЭЖ ЯРИАД БОЛ БАС ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ. МУУХАЙ_ НЬЮПРОГРЕСС ЧИНЬ БЯМБАЦОГТЫН Л КОМПАНИ ШҮҮ ДЭЭ. БИ БҮҮР САЙН МЭДЭХ ХҮН
2015-11-30
Зочин:
2 намын луйварчингууд бугд авсан байна
2015-11-30
Зочин:
Авсан гэдгээ хэллээ шуудээ. 20 тэрбумыг Номтойбаяр авсан байнаЭнэ хуний эцэг монгочуудын хэдэн уеэрээ идэх цагаан суваргын ордыг албан тушаалаа ашиглан авсан нь хэн бухэнд тодорхой байгаа Энэ ордны ашигаас МАН ынхан хуртэх гэд ийм юм хийснийг ард тумэн мэдэж байгаа
2015-11-30
Зочин:
Khovdiin tenderiig mangas, awilgach Byambatsogtiin companiudaa tomruulahiin tuld oroo tolhiin tuld uls turd ih hicheej bna
2015-11-30
Зочин:
Byambatsogt ymarch chadwargui garuudiig turiin alband bairshuulj ooriin companiudiinhaa notoi tailanguudiig hamgaaluulj baigaa
2015-11-30
Зочин:
Бямбацогтоо ч и аваа биз дэээ тэрбумаар хэнийхээ нэрлүү шилжүүлсэн
2015-11-30
лхбөхараө:
луйварчин бямбацогт хувийнхаа компанидаа тэрбум тэрбумаар нь авч өгчихөөд их сандарч байна аа
2015-11-30