НҮБ: Монголд ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай
2015-11-30

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр маргааш тохионо. Бүрэн эмчлэх арга нь өнөөг хүртэл олдоогүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байна. Монголд  ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил болжээ.

 

Энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 26 нь нас баржээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон  эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

 НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.

 

Манай улс 2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 144  хүн энэ эмчилгээнд хамрагдаад байна. ДЭМБ-аас зөвлөсөн ретровирусын эсрэг эмчилгээг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байна.

 

Энэ халдварын эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн учраас ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдвэл өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

 

В.Бат


  

Shuud.mn
Сонин хачин
Hhh:
2005 онд хийсэн судалгаагаар 2015 онд 500 хүн нас барна гэж байсан,тийм юм болсонгүй,
2015-11-30
Зочин:
an namiin luivarcid bugd doh -n haldvar avsan gej burtgegdsen gesen suu
2015-11-30
айдас:
халдвар авсан хүний тоог 250 орчим гэж сонссон юм байна цаана нь нууц үедээ байгаа хэдэн чхүн байгаа юм билээ ингэж ингэж нэг тэсрэх бий садар самуун, архидалт, баар зочид буудал, хар тамхи зэргийг төр засаг анхаарахгүй бол нэг өдөр хожидсон гэмшил болж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх бий гэж
2015-11-30