Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна
2015-12-01

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

 

2015 оны 12 дугаар сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газар, баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 19-24 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 12-17 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. 8-10 хэм хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

 

2015 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв

2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 4-нөөс өдөртөө хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин