Нисгэгчийн цогцсыг эх оронд нь авчрав
2015-12-01

Хэт даврагчдад цохилт өгөөд буцаж явахдаа Туркийн “F 16” онгоцны дайралтад өртөж, сүйрсэн Оросын байлдааны “Су 24” онгоцны нисгэгч дэд хурандаа Олег Пешковын цогцос өчигдөр эх орондоо ирсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Пешков ослын үеэр шүхрийн тусламжтай амьд гарсан ч Сирийн хил орчимд хяналтаа тогтоосон “Аравдугаар бригад” гэх зэвсэгт бүлэглэлийн гарт амиа алдсан юм.

 

Орос болон Сирийн тал 12 цагийн турш тусгай ажиллагаа явуулж босогчдод барьцаалагдсан нисгэгч Константин Мурахтинийг чөлөөлсөн ч Пешковын цогцсыг эргүүлэн авч чадаагүй юм. Тус ажиллагааны дараа Туркийн тусгайгийнхан босогчдоос цогцсыг авч Анкара хотноо авчирч, хоёр хоногийн дараа Оросын талд хүлээлгэн өгчээ.

 

Босогчдын гарт амиа алдсан нисгэгчийг Ерөнхийлөгч В.Путин Орос улсын баатар цолоор шагнасан билээ. Түүний цогцос эх орондоо ирэх үед төрийн дуулал эгшиглэж, тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэл үзүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ орос хархнууд монголд байгаа булшнуудаа аваад зайлаасай
2015-12-01
dood talyn xvnd:
Dood talyn xujaagiin jombogo uuruu nutagruugaa tonilbol yasiin. Oros muu argaar ch xamaagu mongold tusgaar togtnolyg n olj ugsun. Ta naryn etseg exchvvd chin xarin mongolyg uuriinxuu xujaa ruu oruulaz gd chadaagu. Odoo boltol xorsoj yavj bgaamuu
2015-12-01
хэхэ:
энэ орос хархнууд монголд байгаа булшнуудаа аваад зайлаасай
2015-12-01
хэхэ:
орос харх
2015-12-01
Иргэн:
Алтан нутгийнхаа хөрсөнд амар тайван нойрсдоо. Ум мани бадми хум
2015-12-01
хэхэ:
орос харх