Нийслэлд үхрийн ферм байгуулна
2015-12-01

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/920 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус  тус баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.


Техникийн даалгавар, түүнд зарцуулагдах 11 сая 891 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.


“Сүүний үхрийн фермийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” үндэсний стандартын төслийг холбогдох хууль, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
үхэр:
тэгвэл хотод мал тэжээж болох нь ээ, ашгүй
2015-12-01
Mgl Man:
Bolio, Tor iim um hiih hereggyue. Uneenii farm baiguulah hun zondoo bgaa. Tiim humuusiin demjih heregtei bolohoos Bat uuliin dergedeh uneenii farm geh uu. Naad chin bas l myanguujingiin ulger boloh bh. Um meddeg, um hiideg humuusteigee hamtar l da.
2015-12-01
hetsuu ch tur yum daa:
tav aravan uneegeeree amidardag humuus standartiin shaardlaga hangaagui geed jiigdeh yum bna daa
2015-12-01