БНХАУ-д зорчих бол анхаар
2015-12-01

Гадаад хэргийн яамны Консулын газраас БНХАУ-д зорчиж байгаа болон явахаар зэхэж буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлээ.

 

БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрсний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдол гарч байна.


Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр үүсэж байгаагаас хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч байгаа аж.


Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг санууллаа.

 


 

Shuud.mn
Сонин хачин