Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
2015-12-01

Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байна.

 

Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй. Үүнээс Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн их эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

 

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна.

 

Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
malchid uursduu uvuljiltiin beltgelee muh hangaj. bna. ted 100 honitoi bl 10g ni yanzlaad uvuljiltiin beltgelee hangah ni zuitei gj bodoj bna ted bidnii maliig haraagui uursdiihuu umch hurungiig hamgaalj hairlah heregtei jiliin jild hunii gar harj sursan yumnujd hotijn bid mashin evdersn gd tednees tuslamj guidguu uguil bjgui yu uursduul bolgdg bzde
2015-12-01