Мөнгө шилжүүлсэн залуус хувьцаа эзэмшинэ
2015-12-01

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр хэвлэх үйлдвэрийн барилгыг олон нийттэй хамтран худалдаж авах санаачилга гаргасан ч дуудлага худалдаанаас хоцорсон. Гэвч өөрт нь итгэл хүлээлгэж, мөнгө шилжүүлсэн хүн бүрт “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 20 ширхэг хувьцаа өгөхөөр болжээ.

 

Тэрбээр “Яаруу гаргасан шийдвэр байсан учраас хувьчлалын тендерт оролцож амжаагүй. Хүлцэл өчье. Хагас сайны өглөөнөөс залуучууд мөнгөө шилжүүлж эхэлсэн. Амралтын өдөр байсан хэдий ч хэн ч тооцоолоогүй их хэмжээний мөнгө төвлөрүүлж чадсан. Энэ үйлдэл надад их зүйлийг бодогдуулсан. Бид хамтраад төрийн болон нийтийн өмчийг хувьчилж авах, эзэн суух боломжтой юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болголоо. Бүх Монголчуудад итгэл төрсөн” хэмээв. Мөн “Бид тендерт оролцсон ч худалдан авах боломж байгаагүй. 24 тэрбум төгрөг бол асар их мөнгө. Энэ мөнгө эргээд улсын төсөвт орох учраас бидэнд хэрэгтэй” гэв. 

 

Мөнгө шилжүүлсэн хүмүүсийн итгэл, зүтгэлийг нь үнэлээд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 20 ширхэг хувьцааг тэдний нэр дээр шилжүүлэх болсноо дуулгалаа. Харин хичнээн хүний, хэдэн төгрөг цугларсан талаар тодруулахад “Тэрийг би хэлэхгүй. Өөртөө нэг том давуу тал аваад үлдэе гэж бодож байна” гэсэн юм.

 

Хамтран нэгдэхээр мөнгөө шилжүүлсэн залуусын мөнгийг буцаан шилжүүлэх ажил үргэлжилж буй хэвлэлийн хурлын үеэр мөн дуулгасан.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
bat:
Ene tolgoi ni sain ajilladag zaluu daa ireh songuuliin daraa sangiin said bolgoh heregtei uur hun neeh haragdahgui l bga yumdaa ta yu gej bodoj bna
2015-12-01
Зочин:
ganhuyg kommunizm-iin talhntai, halzan salaawch chalaawch...
2015-12-01
иргэн:
бас нэг луйварчин гарч байж болох юм. тэгээд тэр 20 хувьцаагаар цаашид яахаа хэлэх ёстой шүү дээ
2015-12-01
зочин:
тийм байна амжилт хүсье
2015-12-01
зочин:
бусдад итгэл төрүүлэх хүн учраас олон хүн найдсан байна ш дээ. Амжилт хүсье.
2015-12-01
зочин:
тийм байна амжилт хүсье