Онгоцны сүйрлийн шалтгааныг олжээ
2015-12-01

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Индонезийн “Air Asia” компанийн “Эйрбус A320-200” онгоц Ява тэнгист осолдсон  билээ. Ослоор 162 хүн амиа алдсан юм. Жилийн хугацаанд мөрдөгчид болон шинжээчид онгоцны сүйрлийн шалтгааныг олохоор ажилласан. “Эйрбус A320-200” онгоц сүйрлийн шалтгааныг өнөөдөр олон нийтэд танилцуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Онгоц осолдсон шалтгаан цахилгааны саатлаас болсон байна. Цахилгаанаас болж, нисгэгчдийн жолоодлогын систем доголдол үүсчээ. “Онгоц хөөрөөд удалгүй ахмадын автомат жолоодлого ажиллагаагүй болсон. Энэ үеэр ахмад гараар жолоодохыг оролдсон ч хожимдсон байсан” хэмээн Индонезийн Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны тайланд дурьдсан байна.

 

Ослын шалтгааны тайлангийн дараа Ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдагсдын гэр бүлд дахин эмгэнэл илэрхийлжээ.  

 

“QZ8501” нислэг Индонезийн Сурабаяа хотоос Сингапур руу хөөрч явахдаа учир битүүлэг байдлаар осолдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин