Рейлбусанд дайруулж нас баржээ
2015-12-02

Рейлбусанд хүн дайруулж амь нас нь эрсэджээ. Төмөр замын 399 дүгээр км-ийн 8 дугаар зуутад Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн рейлбусанд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 30 настай, эрэгтэй Б дайрагдаж амь насаа алдсан байна.

 

Өчигдөр гарсан уг хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин