Крис Браунд виз олгохоос татгалзжээ
2015-12-02

Америкийн дуучин Крис Браунд Австрали болон Шинэ Зеланд улс виз олгохоос татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин эр ирэх долоо хоногт дээрх хоёр улсад “Nite” тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү бүтэлгүйтжээ.

 

Браун 2009 онд найз охиноо зодож, танхайрсан, хар тамхи хэрэглэсэн, согтуугаар машин жолоодсон хэмээн буруутгагдаж, нэг жил шоронд хоригдсон билээ. Австралийн тал дуучныг “өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ” хэмээн мэдэгдэж, виз олгохоос татгалзсан байна. Харин Шинэ Зеландын тал дуучинд виз олгохоос татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй юм.

 

Дээрх шийдвэрийн дараа Брауны хэвлэлийн төлөөлөгч твиттертээ “Бид энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа” гэсэн бол дуучин эр “Фэнүүдтэйгээ уулзахыг хүссэн юмсан. Харамсалтай юм. Уулзана гэдэгтэй итгэлтэй байна” гэж жиргэжээ.

 

Өнгөрсөн долоодугаар сард Канадын тал түүнд виз олгохоос татгалзсан ч сар хагасын дараа шийдвэрээ өөрчилсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гар нүүрээ шивээсээр угаасан энэ нөхөр ямар л олигтой юм байв гэж ЗӨВ
2015-12-02