Хэлли Берри болзож эхэлжээ
2015-12-02

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Берри өнгөрсөн сарын эхээр нөхөр Оливер Мартинзаас салсан билээ. Хос албан ёсоор салаагүй ч тусдаа амьдарч эхэлсэн юм. Тэгвэл жүжигчин бүсгүй болзоонд явж эхэлсэн талаар “www.nydailynews.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр нэгэн эртэй Нью Йорк хотноо байрлах “The Argyle” гэх шөнийн клубээр үйлчлүүлээд гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Тэд ихэд дотно харагдаж байсан бөгөөд сэтгүүлчдийг харсаныхаа дараа буцаад клуб рүү орсон байна. “TMZ” сайт “Хэллитэй хамт явж байсан эрэгтэйн тухай мэдээлэл хомс байна” гэж мэдээлжээ.  

 

Хэлли, Оливер нар 2013 онд гэрлэж, хүүтэй болсон юм. Салалтын шалтгаан Оливероос болсон бөгөөд тэрбээр гэрлэлтийнхээ дараа эхнэрээ хэд хэдэн удаа хуурсан аж. Хэлли нөхөртэйгээ хүүгийнхээ асран хамгаалах эрхийг төлөө шүүхдэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин