Харрисан Форд онгоцоо шатаана
2015-12-02

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд энэ оны гуравдугаар сард өөрийн нэг хөдөлгүүрт онгоцтойгоо Санта Монико хотын нисэх буудлын ойролцоох гольфийн талбайд осолдсон билээ. Тэрбээр хоёр сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд түүнээс болж “Оддын дайн 7” киноны зураг авалт хэсэг хугацаанд зогссон юм.

 

Жүжигчин эрийн зураг болон ярилцлагатай “GQ” сэтгүүл өчигдрөөс эхлэн худалдаанд гарчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр ослоос үүдэлтэй гэмтэл бүрэн эдгэрсэн болохоо мэдэгдэж, өөрийг гэмтээж, олныг айлгасан онгоцоо шатаах болсноо дуулгажээ.

 

Форд “Онгоц гэрийн хашаанд байгаа. Би тэр онгоцыг тун удахгүй шатаана” гэж хэлсэн байна. Онгоц осолдсон шалтгаан нь техникийн догогдолтой холбоотой аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ хүн маяагийн ах байх аа
2015-12-02
Зочин:
Үхээгүй нь их юм
2015-12-02