“ДМЮ” өвлийн бэлтгэлээ Хайнанд хангана
2015-12-02

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг клуб “ДМЮ” өвлийн бэлтгэлээ Хайнан арал дээр хангах боллоо. Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос Б.Батзаяа ерөнхийлөгчтэй тус клубийн 12 хүртэлх насны багийг БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод ирэх арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийх өвлийн бэлтгэлийн баазад урьжээ.

 

Ингэснээр манай тус багийнхан “Газрын диваажин” гэгддэг тус арал дээр Бразил, Аргентин, Герман, ОХУ, БНХАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчидтэй 14 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцох болов. Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос энэхүү урилгыг “ДМЮ” клубт өнгөрсөн аравдугаар сард Хөххотод болсон БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх хоёр орны шилдэг багуудын тэмцээнд 15 хүртэлх насны баг нь түрүүлэхэд аман байдлаар өгч, саяхан баталгаажуулсан юм.

 

Өдгөө Хайнаныг зорих тус клубийн 12 хүртэлх насны баг өнгөрсөн зун БНСУ-ын Ансён хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд амжилттай оролцсон билээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин