Йеменийн хоёр хотыг эзэлжээ
2015-12-03

Алан хядах “Аль Кайди” бүлэглэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Йемен улсын Зинзибар болон Жаар хотыг эзэлж, Засаг захиргааны ордонг нь хяналтадаа авсан талаар мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Хэт даврагчид өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн тус хотууд руу халдаж, дараалласан халдлага үйлдэх болжээ. Харин хэдэн хоногийн өмнө гэнэт халдсан учир цэргүүд аргагүйн эрхэнд ухарчээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Тус бүлэглэл хот руу ордог замуудыг хааж, шинэ зам нээсэн” гэв.

 

Энэ оны долоодугаар сараас эхлэн Йемен хэт даврагчдын дайралтад өртөх болсон юм. “Хоути” бүлэглэл нийслэл Сана хотноо байрлах парламентын ордонг эзлэн авсны дараа тус улсын Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади эх орноо гарч, Саудын Араб улсад байрших болсон билээ. Тэрбээр эрх мэдлээ эргүүлэн авахын тулд Саудын Араб тэргүүтэй орнуудаас туслалцаа хүссэн юм.

 

Хэт даврагч Мансурыг эх орондоо эргэн ирж, Засгийн эрхээ эргүүлэн өгвөл эзэлсэн хотууд иргэдийг хороохгүй хэмээн мэдэгдсэн байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tim ym bhgui baildad ylgadad irehere zuger zugtad yvhgui gadnas tuslamj hused ted nar n ard irgedig n bomogodod eronhilogch n hogin amitan
2015-12-07
Зочин:
bitii huts gej hel davartsan gulugnvvd ve
2015-12-03