“Гацууртын ам”-нд осолдсон хүмүүс нас баржээ
2015-12-03

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Ноён-Уулын "Гацууртын ам”-нд үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар алт олборлогч хоёр хүн шороонд дарагдсаныг гаргахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа тухай мэдээлж байсан.

 

Осол өнгөрөгч сарын 30-ны өдөр гарсан. Ослын газарт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, "Бороо гоулд" компанийн ажилчид зэрэг 40 хүн ажиллаж өчигдөр өдөр /XII.2/ өдөр шороонд дарагдсан хүмүүсийг гаргахад нас барсан байжээ.

 

Зөвшөөрөлгүйгээр, гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан иргэд нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын хоёрдугаар багт оршин суух 42 настай, эрэгтэй Х, Дархан-Уул аймгийн харьяат 31 настай, эрэгтэй Д нар байсан аж. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongol hun mergejil ezemshij ! Ajil hiij amidraya gej yagaad boddoggui ym bol ! Muu amidarval tor zasgaa haraana ! Zugeer baij baigaad mongo oldono gej baihgui dee ! Ezen hicheevel ,zaya hicheene gej neg ug baidag daa !
2015-12-03
zochin:
Shunal ni amiig ni avch dee
2015-12-03