АН-ын хагарал ардчилсан хувьсгалыг 25 жилийн ойд нь булшлав уу
2015-12-03

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Монголд ардчилсан хувьсгал үүссэний 25 жилийн ойг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэн Салбар зөвлөлийн удирдлагууддаа мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд “25 жилийн хугацаанд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чдалгүй өөр хоорондоо толхилцсоноор үгүйсгэн улмаар төрийн бодлого ахин гаднаас чиглүүлэгдэх, монгол эх орончдыг хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улстөрийн гол намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зүй бус зөрчил эрчимжлээ.” гэжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, “толгойлж” буй МоАХ нь ч байр сууриа бат нягт хадгалж ирсэн гэдгийг хүн бүр хэлдэг. Тиймдээ ч тэрбээр энэ удаа ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор нам гүмхэн байцгаана шүү гэдэг мэдэгдлээ аль хэдийн салбар зөвлөлийнхөндөө тараачихлаа.



Гэхдээ энэ нь олон фракциас бүрддэг АН-ын хувьд өнгөц харахад ялархаж, тунирхаж байгаа мэт боловч цаад утгаараа улстөрчид гадны улс, гүрнүүд, бизнесийн салбарынхнаас хэт хамааралтай болчихоод байгааг дуулгаад авлаа. Түүнчлэн тэрбээр мэдэгдэлдээ “Монгол Улс 25 жилийн өмнөх байдалдаа аажмаар эргэн орж, зөвхөн жолоодлого, далд удирдлага л өөрчлөгдөж байгаа нь улам бүр тодорхой боллоо. Тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа болох улс орны эдийн засгийн чадамжийг гаднаас бүрэн хамааралтай болгохыг хүсэгч нам дамнасан бүлэглэл бодитойгоор оршиж, та бидний итгэл, сэтгэлээр төрийн өндөр дээд албан тушаалуудад олон жил суусан зарим хүмүүс төрийн ажлыг гацаан, төгс завхруулж байгаа ийм хүнд үед Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг баяр хөөр, шагнал цэнгүүнээр ёслон тэмдэглэх нь өнөөгийн нөхцөлд нийцэхгүй” гэжээ. Энэ нь Монголын нийгэмд ардчилал гэдэг нэр л үлдэж буцаад 25 жилийн өмнөх төр засгийн удирдлагуудын арга барил бий болж, хэдхэн бүлэглэл, фракцийн зохиосон жүжигт олон нийт тоглох шаардлагатай болж байна шүү гэдгийг хэлж орхилоо. Үнэхээр ч эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буй монголчуудын хувьд бүхий л асуудал цөөн хэдэн улстөрчийн алхам, бодлого, боловсруулсан шийдэл зэргээс хамаарах болчихоод байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал хэмээн хаа сайгүй бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих тухай ярих болсон. Үнэн хэрэгтээ МАН-ынханы хэлж буйгаар өнгөрсөн жилүүдэд хамгийн их хөрөнгө оруулалт татаж, гадаад зээлийн эх үүсвэрийг ашигласан. Гэсэн ч хямарсаар л байгаа. Энэ нь улстөрийн намуудын бүлэглэл хоорондын зөрчлөөс болж, өсч дэвжих ёстой мөнгөн дүн хүртэл үгүй болж, өрөнд орж байгаа шүү гэдгийг харуулаад байна. Эдийн засгийн хямралтай үед албан байгууллагууд ч шинэ жил, ой зэргээ тэмдэглэлгүй өнгөрч болдог юм чинь юун сүртэй юм бэ гэж бодох хүн байх л болов уу. Юун сүртэй юм бэ, баярын хурал, концерт, бөхийн барилдаан зэргээр ой тэмдэглэх уламжлалт загвараас татгалзъя гэж мэдэгдээ л биз хэлэх л биз. Гэвч баярын уур амьсгалаас гадна 25 насны баяраа сүр дуулиантай тэмдэглэхийн оронд энэхүү огй ийн булшлахаар шийдэж байгаа нь эрхэм гишүшний хувьд намын нөхөддөө нэгийг сануулж буй хэрэг. Уг нь тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн жилийн өдийд Ардчиллын 25 жилийн ойн хурал дээр хэлж байсан. Тухайлбал “Бид жил бүр туулсан замаа эргэн харах, алдаа оноогоо цэгнэхээр хуран цугладаг, ярилцдаг, хэлцдэг. Энэ бол бидний тэмцэж олсон эрх чөлөөний нэг сайхан тал. Учир нь Ардчилал бол асаагаад орхичихдог мөнхийн хөдөлгүүр шиг зүйл биш, байнгын анхаарал, арчилгаа тордлогыг шаардаж байдаг. Бид ардчиллын талаар дэндүү сайхан, дэвэргэн төсөөлөл тараасан бололтой, нөгөө талдаа бол социализмын нойрноос бүрэн салаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс байсаар байгаа байх. Бид дарангуйллын засаглалтай, коммунист нийгмийг ардчилсан хувьсгалаар богино хугацаанд амжилттай сольсон ч, нийгмийн харилцаа, нийгмийн гишүүдийн үзэл бодол, итгэл үнэмшил, хандлага, зуршлыг агшин зуурт хувьсгалчаар өөрчилж чадахгүй. Нийгмийн сэтгэхүйн өөрчлөлт аажим хувьслын замаар явагддаг гачлант үнэнг бид 25 жилийн түүхээрээ үзэж, мэдэрч туулж явна. Туулсан замаас хамаарах хамаарал Ардчилсан намд ч бугшиж байна. Өмнөх нийгмийн хүнд суртал, бөөрөнхийлөл, ач холбогдолгүй жижиг зүйлсээр хөөцөлдөн, тулгамдсан асуудлыг бүрхэгдүүлэх, албан тушаалыг садан төрлөөрөө төрд шавах, амин хувийн ашигт нийтийн хөрөнгийг зарцуулах гэх мэтэд сурамгай ашигладаг социалист араншин саяхныг хүртэл Ардчилсан намын удирдлагад байсан хүмүүст тод ажиглагдаж, хэсэг хугацаанд биднийг нийтээр маань тарчлаасан. Тэд намын гишүүдийг хагаралдуулан талцуулж, ардчиллын шийдвэр гаргалтын сонгодог механизм болох хурлыг өөрсдийн суудлыг хадгалан үлдэх хэрэгсэл болгосон юм. Тэд Ардчилсан намын дүрэм журам, бүтцийг өөрсдийн эрх мэдэлд хүргэх гишгүүр болгон тохируулсан юм. Тэд суудлаа хадгалан үлдэхийг хичээхдээ олонхиороо баталсан намын дүрэм журмыг үл хайхран, мартаж, мартагнуулан дэвсэлсэн юм. Тэд намын хяналтын бүтцийг өөрсдийн гар хөлөөр дүүргэн, тэдний бусармаг шийдвэрээр суудлаа хадгалан үлдэхийг үхэн чармайсан юм. Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна. Намын удирдлагад байсан зарим этгээд өөрсдийн тойрон хүрээллээ ард түмэн гэж эндүүрч байснаас ард түмний сайн сайхны төлөө нэрээр юм бүрийг хорих чиглэл рүү буцалтгүй явж байлаа. Зогсох, тоормосоо татахгүй бол болохгүй төвшинд ойртож байгаа нэг зүйл бол миний дээр дурдсан иргэдийн хамгийн чухал эрх чөлөө болох бизнес эрхлэлтийг хумиж, дарамталж байгаа хүнд суртал, төрийн оролцоо, албан тушаалтны дураар авирлал болоод байна. Улам бүр хүнд сурталжиж, хуйвалдааны шинжийг олж байгаа засаглалын хэлбэрээ ч засах цаг иржээ. Засаглалынхаа хэлбэрийг дэлхийн ардчилсан олонхийн жаягт нийцүүлэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш хэлбэрээр хол явахгүй нь. Өнөөдөр монголын хөгжлийг тушиж байгаа нэг хүчин зүйл нь улс төр өөрөө болчихоод, улс төрийн эрх мэдэлд хүрсэн цөөнхийн бүлэглэл эдийн засгийн хөгжил, санхүүгийн урсгалыг утгыг нь алдагдтал будлиулж, төөрүүлж сууна. Тэд нийт монголчуудын баялгийг "төр хамгийн муу менежер" гэх улигт тодорхойлолтоор гул барин цөөнхийн бүлэг, олигархиудын мэдэлд өгөхөөр завдан байна.” гэж байлаа.


Харин өнөөдрийн энэхүү МоАХ-ны салбар зөвлөлдөө хүргүүлсэн мэдэгдэл нь түүний жилийн өмнө хэлж байсан үгсийг давтаж байгаа мэт харагдаж буй нь ардчилал урашлахгүй улам бүр бутран унаж булшлагдаж байгааг харуулж байгаа бололтой. Энэ нь Х.Баттулга гишүүний хэлсэнчлэн АН-ын дотоод зөрчлөөс ихээхэн хамаарлтай болохыг нь харуулж амжлаа. Ан гэх улстөрийн залуухан хүчний эхлүүлсэн арай ч ийм богинохон настай байгаагүй л байлтай.

 

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
mongol irgen:
ene balai bux bol tuiliin shunaltai novsh. AN ixiig xiisen, xx ch bolno
2015-12-03
Зочин:
энэ хүмүүст юм ойлгуулах ямар хэцүү юм бээ
2015-12-03
Зочин:
карманаас чинь хулгай хийж байна гэж хэлсэнээрээ яагаад бурууддаг юм, тэгүүл тэгээд сохор царайлаад явж л бахйгүй юү.....Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрэнэ гэж өөрийг чинь хэлдэг байхдаа, өрөвдчихлөө.
2015-12-03
Зочин:
чи өөрөө хо очиж мөөр муу үхэр минь
2015-12-03
Шууд.мн-хэнд:
Миний бичсэн сэтгэгдэл устсан байна, яагаад?
2015-12-03
зочин:
АН-аас салж улс орон, эдийн засгаа аварцгаая, ард түмнийхээ амьдралыг өөд нь татаж газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг баталгаажуулцгаая, хотын иргэдийг алхам тутамдаа доромжилж торгууль, татвар, суурь үнээр сульдуулж өмчийг нь хувьчлал нэрээр хулгай хийж байгаа АН-ын хотын удирдлагаас салцгаая
2015-12-03
зочин:
АН-аас салж улс орон, эдийн засгаа аварцгаая, ард түмнийхээ амьдралыг өөд нь татаж газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг баталгаажуулцгаая, хотын иргэдийг алхам тутамдаа доромжилж торгууль, татвар, суурь үнээр сульдуулж өмчийг нь хувьчлал нэрээр хулгай хийж байгаа АН-ын хотын удирдлагаас салцгаая
2015-12-03
setgegdel:
Setgegdel bichigch nar deerh niitleliin utgiig sain oilgoogui bololtoi, yunii turuun dairch doromjlohoo turuuleh yu. Mongoliin ardchilal yamar baigaa bilee, bugdl harj bgaa shuu dee. Battulgiig demjij yavdag dald bdag uls turch businessiin bulegleliig ard tumend oilguulj bdag.
2015-12-03
zochin:
muu luivarchin chin yu geed bnaa uuruu yavaad uguuch
2015-12-03
ZOCHIN:
X.BATTULGA AA !!! CHI UURUU YAVAAD UGVUL YASAN YUM BE… MoAX BOL MONGOLYN ARD TYMNII OMCH BOLOXOOS CHINII XUVIIN OMCH BISH SHVV !!!
2015-12-03
Зочин:
карманаас чинь хулгай хийж байна гэж хэлсэнээрээ яагаад бурууддаг юм, тэгүүл тэгээд сохор царайлаад явж л бахйгүй юү.....Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрэнэ гэж өөрийг чинь хэлдэг байхдаа, өрөвдчихлөө.
2015-12-03
Uhsen atsniih n Eh oronch:
Ene dampuu sdaa odoo boliosoi bilee! Ahij ochnoon gai boloogui deeree dald oroosoi!!!
2015-12-03
Uhsen atsniih n Eh oronch:
Ene dampuu sdaa odoo boliosoi bilee! Ahij ochnoon gai boloogui deeree dald oroosoi!!!
2015-12-03
Зочин:
чи өөрөө хо очиж мөөр муу үхэр минь
Зочин:
negiin too uls tord
2015-12-03
Зочин:
Баттулга новш өнгөрсөн 8 жилд Монголын хөгжлийг гацааж,төмөр замыг улсаас мөнгө гарахгүйгээр тавих алтан боломжийг самараад,дараа нь өөрийн намын ЗГ-ыг сөрөг хүчинтэйгээ хамтарч огцруулсан.Одоо АН-ыг 25 жилийн ойн өдөр нь булшлах санаархлаа гаргасан бололтой.Яасан ханаж цаддаггүй хүсэл,шунал вэ?????????? Бирд юмаа
2015-12-03
Зочин:
карманаас чинь хулгай хийж байна гэж хэлсэнээрээ яагаад бурууддаг юм, тэгүүл тэгээд сохор царайлаад явж л бахйгүй юү.....Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрэнэ гэж өөрийг чинь хэлдэг байхдаа, өрөвдчихлөө.
Zochin:
Mongoliig, Tumur zamiig, MoAX-g bugdiig ny Battulga uuruu bulshilj baigaa murtluu yu bichuuleed baigaa ym bol
2015-12-03
Battsengel:
Ene lalar oorigoo ingej heleed humuus Itgen gej baigaa baihaa 8 jil ulger yaraad baigaa um uu Tomor Zamin nerin door Chingges bondoos mongo idej avaad oorigoo Eh oron ch gej heluuleh Sanaa bna uu ooroosoo icheechee battulgaa
2015-12-03
Zochin:
Samrah ium daa.Zasgiin gazraa ogtsrrylaad l hend heregtei ium be.
2015-12-03