Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна
2015-12-03

 

 

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аяллын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм.
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд 321 жолооч, 475 ачигч ажилладаг. Эдгээр ажилтнаас өнгөрсөн хоёр жилд 40 хүнийг гадаадад аялуулан туршлага судлуулсан юм. Энэхүү аялал нь тохижилт үйлчилгээний ажилтнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж цаашид улам сайн ажиллах урам зориг өгдөг онцлогтой. 
Батламж гардуулах үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлагууд “Та бүхэн мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулзаж туршлага солилцон, олон шинэ зүйлийг сурч шинэлэг арга барилыг ажилдаа нэвтрүүлэх боломжийг нийслэлийн зүгээс олгож байгаа юм. Улам сайн ажиллах урам зориг өвөртлөн ирнэ гэдэгт  итгэлтэй байна” гэдгийг онцлон хэллээ.
Батламж гардан авсан ажилтнууд “Өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд наршин байж нийслэл хотоо өнгө үзэмжтэй болгохын төлөө хичээж ажилласан бидний зүтгэлийг үнэлж гадаадад аялуулж байгаад баяртай байна. Цаашид ч хичээж ажиллах болно” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ОДОО ХАА САЙГҮЙ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН БАЙХАД АЯЛУУЛАХ БОЛОВ УУ??? ЗҮГЭЭР ЦААС ӨГЧ ХУУРЧ БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ???
2020-04-10
Зочин:
Bolj dee bayar hurgie deerees ni jolooch ta buhnees ajlaa hiij baihad dairchih geed neg bol signaldaad haraaliin ug ursgaj baihaar toirood garuul tun ih bayarlamaar baina dahin dahin bayar hurgie
2015-12-03