Уорриорcчууд улирлын 20 дахь хожлоо байгууллаа
2015-12-03

 


Багуудын аялан тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Голден Стэйт Уорриорсчууд Шарлотт Хорнетсийн талбайд зочилон тоглож талбайн эздийг 116-99 ялалт байгуулснаар үлирлыг нэг ч хожигдолгүй яваа цуврал үргэлжилсээр байна. Гайхалтай түүхийг бүтээж байгаа Уорриорсчуудын хожлын цувралыг ямар баг зогсоох бол. Багийн лидер Стефен Карри 40 оноо 5 о.дамжуулалт 3 самбар авч, багаа тэргүүлсэн байна. Шарлотт Хорнетсоос Николас Батум 17 оноо 8 самбар , Фрэнк Каминский 16 оноо авсан ч баг нь улирлын  8 дахь хожигдлоо авлаа. Голден Стэйт Уорриорсчуудын дараагийн аялал 12-5нд Торонто Рэпторсийн талбайд зочилон тоглох юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин