СЗХ: Ч.Ганхуягийн санаачилгыг хууль зөрчсөн гэв
2015-12-03

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр цөөнгүй хүний "цөсийг хөөргөсөн". "Хас"-ын Ч.Ганхуяг цахим хуудсаар хөрөнгө босгох санал гаргаж, багагүй хүн нэг сая төгрөг шилжүүлсэн ч дуудлага худалдааны хугацаанд багтаж, материалаа өгч амжаагүй. Энэ нь монгол залуус нэгдэж чаддагийг харуулж, туршлага болсон гэдгийг санаачлагч хэлж байв. Харин энэ үйлдэл нь хууль бус гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулжээ. Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны анхааруулгад:

 

"Иргэн бүр хуримтлалаа нэгтгэж, тодорхой том төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой сангийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлээр боломж байгаа талаар мэдээлэл өгч, иргэдэд таниулан ойлгуулах санаачилга гарч байгаа нь манай иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээ хэдий ч, энэ сурталчилгааны хүрээнд бодитойгоор иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тусгай дансанд байршуулж байгаа, тодорхой активт байршуулж, захиран зарцуулна гэж олон нийтэд зарлаж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болох юм.


Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажиллагаа нь  Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хүрээнд хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх ажил үйлчилгээнд хамаардаг. 


Олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх буюу crowdfunding хийх үйл ажиллагаа нь  бусад улс орны хувьд тодорхой зохицуулалттай, эрх бүхий итгэмжлэлийн үндсэн дээр хийгддэг санхүүгийн ажил үйлчилгээ юм. Манай орны хувьд энэ төрлийн үйлчилгээ нь эрх зүйн хувьд хараахан зохицуулагдаагүй байгаа болно.  


Иймд олон нийтийн сүлжээгээр санаачилга өрнүүлэн нийтэд санал гаргаж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэн удирдуулах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг нь дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Хангай:
Болохгуй гэж бичээгуй бол болно л гэсэн уг гэж дэлхий даяараа ойлгодог юм шиг байна лээ! СЗХ маань дэлхийгээс оор зарчмаар явдаг юм байлгуй дээ! Эсвэл нэг орсолдогч гарч ирээд байх юм байна гэсэн болгоомжлол байх!
2015-12-03
Зочин:
Mergejliin hun gesen murtluu huuli bus yum hiigeed. Ene hugatsaand ter mungiig haana bairshuulsnyg ni shalgah l heregtei. Saryn etsseer todorhoi neg bankind bairluulj yamar neg ashig olson baij bolzoshgui
2015-12-03
zochin:
Sankhuugiin medlegtei xymyys ene uildliig buruushaax buguud sankhuugee udirdaj chadaxgyi sankhuugiin medleg xoms xymyys bolgoomjtoi khagdax xeregtei shyy. XZX yalaa daa, xoxirchixood daraan buun yum bolj turuus munguu nexeedl suutsgaad bsan biz dee, bolgoomjlol iluudexgyi ard irgedee.... talxnii une meddeggyi xynd itgeedl......
2015-12-03
Амгаа:
Эрх зүйн зохицуулалт байхгуй бол болно гэсэн үг шүү дээ. Иргэний хуульд зааснаар бол иргэний хууль тогтоомжоор хориглогдоогүй аливаа үйл ажиллагааг явуулж болно гэсэн байдаг.
2015-12-03
ГАНАА:
монголчууд нэгдэж чаддаггүй нь ингээд харагдаж бна төрийн төв талбайнх нь хажууд ирак хүн газрыг нь авч байхад дуугүй байгаа мөртлөө монгол залуус нэгдэхээр хууль бус гээд үхэр сүх далайтал амар үнэн юм даа ҮХЭР
2015-12-03
hin:
manaihan shineleg zuild ih zochih yam SZH uursduu hotsrogdjee
2015-12-03
onigoo sanhuuch:
sanhuugiin negdel udirddag murtluu iimehn yum medehgui talh talha talh
2015-12-03
Зочин:
ss klab
2015-12-03
Зочин:
eseses
2015-12-03
Зочин:
es zui bas dahin es zui
2015-12-03